03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Өнөөдөр “Олон улсын ойн өдөр” тохиож байна

“Олон улсын ойн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэж ойг хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ жил НҮБ-аас “Олон улсын ойн жил” болгон зарласан бөгөөд энэ өдрийг илүүтэй онцгойлон үзэж байна. Тухайлбал, манай улсын хувьд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурал “Туушин” зочид буудлын Сүлд танхимд өнөөдөр зохион байгуулна.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээг хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх чухал ач холбогдолтой.

Харин хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багассан. Заган ойг хасвал нийт нутгийн 6.7 хувийг ой эзэлж байна. 1970-аад оноос загийг говийн төв суурин газрын түлшинд их хэмжээгээр бэлтгэснээр 125 мянган га газрын заган ой бүрэн устаж, 370 мянган га газрын байгалийн нөхөн сэргээлтийн чадвараа алдан, мөн 500-гаад мянган га газрын заган ойн экологийн үүрэг буурч, элсний нүүлт хөдөлгөөн ихэвхжсээр, цөлжилт түрэх бас нэг шалтгаан болж байна.

Мод нь тухайн экосистемийнхээ уушги учир байгалийн аялал жуулчлал, амралт сувилал хөгжүүлэх гол цөм. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг.

Хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар аадар борооны дараа гол мөрөн үерлэхэд хүргэж, эргээд хурдан хатаж хуурайшиж байгаа юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.