05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

2015 оны VI сар: 135 жилийн түүхэн дэх хамгийн дулаан сар

ВАШИНГТОН. /Prensa Latina/. Энэ оны зургадугаар сар нь 1880 оноос хойших хамгийн дулаан зургадугаар сар байсан гэж АНУ-ын Далай ба агаар мандал судлалын газар мэдэгдлээ.

Өнгөрсөн зургадугаар сард дэлхийн дундаж температур XX зууны түүхэн дундаж температураас /Цельсийн 15.5 градус/ Цельсийн 0.88 градусаар өндөр байжээ.

Тус газрын эрдэмтэн судлаачдын хэлснээр, энэ оны 1-6 дугаар сард дэлхийн дундаж температур XX зууны дунджаас Цельсийн 0.85 градусаар өндөр байсан аж.

1880 оноос дэлхийн цаг агаарын байдлыг судлан бүртгэж эхэлсэн байна.

Дашрамд дурдахад, Он гарсаар эхний таван сар өмнөх жилүүдийн мөн үеэс харьцангуй дулаан байсан. Тэгвэл энэ жил дахин дээд рекордыг эвдэх нь. Өнгөрсөн он дэлхийн хамгийн халуун жил болсон тухай мэдээлж байсан бол 2015 онд үүнээс ч халуун байна гэж Үндэсний далай, агаар мандлын хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлжээ.

Тэдний тооцоолсноор, энэ жил 1880 оноос хойшхи хамгийн халуун жил болох гэнэ. Гэхдээ хэт халалт дэлхийн улс орнуудад харилцан адилгүй сард тохиох юм байна. Өнгөрсөн тавдугаар сард Америк, Өрнөдийн орнуудад харьцангуй сэрүүн байсан бол Энэтхэг нэмэх 50 хэм хүртэл халж, 1000 гаруй хүн амиа алдсан. Энэ халалт ирэх жил ч үргэлжилнэ гэдгийг Үндэсний цаг уурын албанаас хэлж байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.