08 сарын 22, Лхагва
15.77°C
USD 2,468.94
USD 2,468.94
EUR 2,842.86
JPY 22.41
GBP 3,167.40
RUB 36.73
CNY 360.93
KRW 2.21

ОБАМА: ХЭРЭВ АМЕРИКЧУУД ИНГЭЖ ХУВААГДСАН ХЭВЭЭР БАЙВАЛ БИДНИЙ АРДЧИЛАЛ, ЭДИЙН ЗАСАГ ОРШИН ТОГТНОХГҮЙ

  • АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Америкчууд улс төрийн хуваагдмал байдлаа шийдвэрлэж чадна гэж найдаж байна.
  • Гэвч тэр АНУ-ын ард иргэдэд хандан “Улс, үндэстэнийг олон жилийн турш барьж байсан чиглэлийг алдаж, үзэл баримтлалын будлианд орвол бидний ардчилал, бидний эдийн засаг эрсдэлд орох болно” хэмээн маш хурцаар анхааруулав.
  • Мөн тэрээргар утаснаас нийгмийн сүлжээрүү орж холбогдох технологи нь биднийг нэгтгэхийн оронд улам холдуулж байна гэж дурдлаа.
  • Энэ нь 2017 оны эхээр албан тушаалаасаа бууж, Цагаан ордны түлхүүрийг Трампийн засаг захиргаанд гардуулан өгсөнАНУ-ын 44 дахь ерөнхийлөгчийн ноцтой мэдэгдлүүдийн нэг юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн бямба гаригт үндэсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Окта компаниас Лас Вегаст зохион байгуулсан технологийн бага хуралд оролцожтус улсын ирээдүйн тухай ярилцав.

Обама ерөнхийлөгчийн суудлаа өгөхөөсөө өмнө Америкийн ард түмэнд улс орны ирээдүйн талаар маш өндөр итгэл үнэмшлийг үлдээсэн байсан. Гэвч Октагийн Гүйцэтгэх захирал Тодд МкКиннон сүүлийн үед үүсээд буй үндэсний хэмжээний асуудлыг талаар Обамагаас асуухад түүний хариултад сэрэмжлүүлгийн үгс тодорч эхэлсэн юм.

"Өнөөдөр хүн бүр мэдээллийн дайралт бүхий зөрчилдөөнтэй ертөнцөд амьдарч байна” гэж тэрээр тайлбарлалаа.

Энэ нь бидний өвөг дээдсийн амьдарч байсан амьдралаас маш их ялгаатай талаар онцолж байв. Хүн төрөлхтөн түүхийнхээ ихэнх хэсэгт, үндсэндээ ижилхэн газар орондтөрж, өсөж торнидог байсан бөгөөд найз нөхдийн хүрээ нь 150 орчим хүнээр хүрээлэгдэж, "маш тодорхой дүрмүүд, итгэл найдварыг тээн" амьдардаг байсан.

“Энэ нь  бидний тархи тодорхой хэмжээнд холбогдож байгааг харуулж байгаа” юм.Гэтэл өнөөдөр хүмүүс улс орныхоо, тэр бүү хэл дэлхийн өнцөг булан бүрт чөлөөтэй зорьчих боломжтой болсон. Хүн бүр технологийг ашигладаг - Африк шиг хөгжиж буй бүс нутагт ч хүн бүр гар утастай байдаг болчихсон. Техник технологи нь бидний харилцаа холбоо, мэдээллэлавах хүртээмж, амьдралын хэв маяг зэргийг дахин загварчилж, бидний ертөнцийг илүү хамааралтай болгож байгаа талаар тэрээр дурдлаа.

Обама "АНУ-ын хамгийн сайхан зүйл" бол дэлхийн бусад улстай харьцуулахад бид "гараанаас огцом хурдлах" давуу талтай цагаач үндэстэн. "Бид бол хаа нэг өөр газраас ирсэн хүмүүс, тиймээс бид арьсны өнгө, шашин шүтлэг, тэр ч байтугай хэл соёл, гарал угсааг бус итгэл үнэмшил, эрүүл саруул зарчимдтулгуурлан хэрхэн хамт амьдрах, хамтран ажиллах утга ухааныг ойлгосон ард түмэн" гэж тэр хэлсэн юм.

Өнөөдөр Америкчуудад тулгараад буй сорилт бол "Бид хагаралдаж, хуваагдахын оронд хамтын эрх ашиг, нийтлэг зорилгоо хэрхэн авч үлдэх вэ? Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлболон бусад талбарт үүсээд буй маргаануудийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг өнөөдөр тулгамдсан асуудал болоод байна. Гэхдээ энэ асуудал нь жирийн нэг маргаанаас өөр буюу өмнө нь хэзээ байгаагүйгээр  хурцаар тавигдаж байгаа энэ үед бид үүнийг шийдвэрлэхгүй бол бидний эдийн засаг төдийгүй ардчилал оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудал тулгараад байна"гэжээ.

Обама тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн  (улс төрийн нам, арьсны өнгө, жендэр гэх мэт) эрх ашгаас илүү Америкийн ард иргэд гэж хэн болох, нэгдсэн улсын үндэсний онцлог, тэр шинж чанарыг нэмэгдүүлэх талаар ард иргэд өөр хоорондоо ярилцаж, ойлголцож, тэдгээр түүхүүдийг хуваалцаж  чадвал бид ардчилалаа авч үлдэж чадна гэж итгэдэг тухайгаа ярьсан. Ингэснээрээ бид бусад овог аймгийг дагалдан дуурайгчид бус хүн гэдэг талаасаа нэг нэгнийгээ харах боломжтой болногэж мөн тэрээр дурдлаа.

“Үүнийг шийдэхэд туслах эхний арга бол та улс төрийн байр сууринаасаа үл хамааран аль болох олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бусдаас асуух явдал” юм. "Өнөөдөр та бүхэн Фокс Ньюсийг өдөр бүр үзээд байна уу эсвэл Нью-Йорк Таймс сонинг уншаад байна уу гэдгээс хамаараад бид хоёр өөр туйл руу яваад байна. Бид эдгээр олон талт платформ дунд асуудлыг шийдэх чадвартай байх ёстой, бидэнд асуудлыг шийдэхэд шаардлагатай үндсэн суурь мэдээлэл, үнэн бий шүү дээ” гэж ярилаа.

https://finance.yahoo.com/news/obama-warns-america-stays-divided-160000967.html?guccounter=1

Н. Энхтамир

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ХѲЛС ДУССАН МѲНГѲ
ХѲЛС ДУССАН МѲНГѲ
08/08/2018
…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ. Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. (дэлгэрэнгүй…)
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан бороо орвол үер болон урсаж, эвдэрсэн зам болон нурсан элдэв овоолго дундуур иргэд нь харайн үсчинэ. Гэр хорооллын модон жорлонгуудын бохир ялгадсууд борооны устай хамтдаа урсаж хаа саагүй ѳмхий үнэр ханхлах ба тэрхүү заваан усыг туучин давхилдах машинууд хамаг брендээрээ гоёсон хүмүүс рүү цацлан хээв нэг давхилдах аж. Борооны ус зайлуулах суваг нь битүүрсэн хийгээд бохирын ус зайлуулах байгууламж нь хуучирч, ачааллаа даахаа больсон ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү. (дэлгэрэнгүй…)
БЭЛЭГ
БЭЛЭГ
АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.