10 сарын 17, Лхагва
°C
USD 2,564.90
USD 2,564.90
EUR 2,972.72
JPY 22.88
GBP 3,381.82
RUB 39.14
CNY 370.71
KRW 2.28

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТОКИО, БЭЭЖИН, ВЛАДИВОСТОКТ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ

Засгийн газрын хуралдаанаар 2018-2024 онд гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөг баталсан байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа Худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгасан. Одоо дахин сэргээж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байна. Мөн гадаад валютын нөөц, ажлын байр, иргэдийн цалин орлогыг нэмэхийн тулд экспортын хэмжээг өсгөх нь туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, технологи нутагшуулж ирсэн. Тиймээс одоо гадаадад Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадны зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгнө. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөгжих чухал арга хэмжээ. 2018 онд гурван төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөж байгаа. Нэн тэргүүнд хоёр хөрш орны зах зээлийг сонирхох болно” гэв.

Төлөвлөгөөний дагуу 2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах юм.

Ч.Ариунболд

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)
"Боловсролтой хүн" гэж хэн бэ?
09/07/2018
Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм. 1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог 2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ? Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай,
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.