05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Ажил олгогчид хоригоос болж зовох нь

Улсын ажилд хууль бус цагаачлагчдыг ажилд авсан нь баригдсанаас болж сенаторууд олонхийн саналаар ийм тохиолдлуудыг улсын салбарт 10 жил ямартаа ч хориглоно гэж хамгийн доогуур цалинг тогтоох төсөлд нэмж орууллаа. Өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Бүгд найрамдах намын сенаторуудын дэмжлэгтэйгээр цагаачлалын хууль руу ийнхүү довтолсон  Сенатын үйлдэл нь бизнес эрхлэгчдийн дургүйцлийг хүргэж байна.

Улсын ажилд хууль бус цагаачлагчдыг ажилд авсан нь баригдсанаас болж сенаторууд олонхийн саналаар ийм тохиолдлуудыг улсын салбарт 10 жил ямартаа ч хориглоно гэж хамгийн доогуур цалинг тогтоох төсөлд нэмж орууллаа. Өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Бүгд найрамдах намын сенаторуудын дэмжлэгтэйгээр цагаачлалын хууль руу ийнхүү довтолсон  Сенатын үйлдэл нь бизнес эрхлэгчдийн дургүйцлийг хүргэж байна.

Сенатор Jeff Sessions- ний дэвшүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болох санамсаргүйгээр хууль бус цагаачдыг хөлсөлж ажиллуулсан байсан ч 7-10 жил тэдгээр компаниудыг гэрээ хийхийг хориглох тухай өөрчлөлтийг Сенат 94-0 саналаар дэмжлээ. Энэхүү хориг нь давж заалдах шүүхийн субьект болж чадахгүй, гэхдээ засгийн газар үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригоос татгалзаж болох юм.  

Ажилчдыг бүртгэхдээ электроникоор нарийн шалгадаг нисгэгчийн системийг хэрэглэдэг компаниудыг энэхүү хориг арга хэмжээнээс чөлөөлөх юм байна. Тэгсэн ч гэсэн цагаачлалын заалт болон хамгийн бага цалингийн хуулийн төсөл нээлттэй хэвээр үлдэж байна.  Төлөөлөгчдийн танхимын шинэчилэгдсэн хувилбар болох хамгийн бага цалингийн хуульд ямар нэг заалт нэмэгдээгүй аж.  3 мужид 40 хууль бус цагаачдыг цэргийн ажилд аван ажиллаж байсныг цагаачлалын албаныхан тогтоон тэдгээр хүмүүсийг баривчилсанаас долоохон хоногийн дараа ийнхүү пүрэв гарагийн санал хураалт болсон юм байна. Өнгөрөгч 7 –р сард гэхэд Өмнөд Каролинагийн Fort Bragg гэдэг газраас цагаачлалын албаныхан 60 орчим хууль бус цагаачдыг баривчилж байсан байна.

“Ихэнх бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчид болгоомжтойгоор хуулийг даган мөрдөж байгаа боловч харамсалтай нь хэрэгжүүлэхгүй олон газрууд ч байна. Тэдгээрийн зарим ажил олгогчид нь засгийн газрын нэн чухал албанд ч ажиллаж байна. Бид асуудалтай байна” хэмээн Session хэлжээ.  

Сүүлийн жилүүдэд цагаачлалын албанаас цэргийн газрууд болон үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй газруудад ажилаж буй хууль бус цагаачдыг барьж авах тал дээр нэлээд анхаарч иржээ.

Гэвч бизнесийн бүлгүүд нь Session–ийн өөрчлөлт нь цэргийн ажил олгогчид болон цэргийн газруудаас хамаагүй халих асуудал гэж үзэн  энэхүү нэмэлтийг үгүй болгох зорилгоор пүрэв гарагт цугларцгаажээ. 

Мөн АНУ –ын Мах Нийлүүлэгчдийн Нийгэмлэгийн зүгээс эсэргүүцлийн дуу хоолой сонсогдож эхлээд байна. Сүүлийн хэдэн жилүүдэд мах савлах үйлдвэр цагаачдын давалгаанд үргэлж автаж байсан бөгөөд АНУ-ын Худалдаа Аж Үйлдвэрлийн Танхим, Барилга байгууламжийн Үндэсний Холбоо, Нэгдсэн Барилгын холбоо болон ажил олгогчдын зүгээс эсэргүүцлийн захианд гарын үсгээ зурсан байна. 

Шүүмжлэгчид энэхүү заалт нь бизнес эрхлэгчдэд давж заалдах боломжийг олгохгүй байгаа болон жижиг бизнес эрхлэгчдэд хохирол учруулна гэж үзэж буй аж.  


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.