04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Америк Иракийн Дайнд Хэдийг Зарцуулаад Байна Вэ?

Ирак болон Афганистаны дайнд АНУ ойролцоогоор 10 тэрбум долларыг зөвхөн нэг сард  зарцуулж байгаа бөгөөд энэ нь энэ оны сүүлээр гэхэд Вьетнам болон Солонгосын дайнд зарцуулагдсан 600 тэрбум долларт (энэ нь инфляцийг тооцсон үнэ) бараг дөхөж очих гэж  байна. Үнэн хэрэгтээ энэ дайны, эдийн засаг дахь нөлөө нь өнгөрсөн үеэс өөр байгаа нь Америкийн эдийн засаг өмнөх үеэсээ  хамаагүй хүчтэй байгаатай холбоотой юм.

Дэлхийн 2-р дайны зардлыг төлөх гэж америкчууд хадгаламжийн бонд гаргаж байсны дээр бүсээ нэлээд чангалцгааж байлаа. Ерөнхийлөгч Харру Труманы үед татварыг өсгөж, Солонгосын зөрчилдөөнийг дарахад зориулсан зардлыг төлөхөөр цэргийн бус зардлыг хасаж байжээ. Харин Вьетнамын дайны үед бол АНУ-н татвар өссөн ч алдагдал нь тэнгэрт хадаж байлаа. Гэвч Ирак болон Афганистаны дунд өрнөж буй дайны зардалд зориулж АНУ кредит картаа хэрэглэсэн бөгөөд Хятад болон бусад гадаадын томоохон худалдан авагчид тэдний өрийг дарагдуулна гэж найдаж байгаа юм.

Одоогийн байдлаар Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Ирак дахь цэргүүдэд туслахаа амлаад байгаа бөгөөд энэ нь цаашид АНУ улс дайны бүх зардлыг нь гаргана гэдэг нь ойлгомжтой гэвч яг яаж төлөх бол гэдэг нь сонин ...

Ирак болон Афганистаны дайнд АНУ ойролцоогоор 10 тэрбум долларыг зөвхөн нэг сард  зарцуулж байгаа бөгөөд энэ нь энэ оны сүүлээр гэхэд Вьетнам болон Солонгосын дайнд зарцуулагдсан 600 тэрбум долларт (энэ нь инфляцийг тооцсон үнэ) бараг дөхөж очих гэж  байна. Үнэн хэрэгтээ энэ дайны, эдийн засаг дахь нөлөө нь өнгөрсөн үеэс өөр байгаа нь Америкийн эдийн засаг өмнөх үеэсээ  хамаагүй хүчтэй байгаатай холбоотой юм. Зарим шинжээчдийн тооцоолсноор дэлхийн 2-р дайны үеэр АНУ Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ -ийхээ 30% тай тэнцэхүйцийг харин 1953 онд Солонгосын дайнд хамгийн ихийг буюу ДНБ-ний 14%-г, Вьетнамд 9% -г тус тус зарцуулжээ.

Харин одоо болж буй дайнд гарч байгаа зардал АНУ-ын жилийн ДНБ–ны 13 трилон долларын 1 хувиас бага байна”. АНУ-н хувьд ирээдүйд болох дайны төлбөрийг барагдуулах бэлтэй хэдий ч энэ бүгдийг өөр бүс нутгуудаас гаргана гэдэг нь ойлгомжтой” гэж Вашингтон дахь Qorvis Communication-ны төсвийн шинжээч Стан Коллендар хэлжээ. Америкийн энэхүү дайнд зарцуулж байгаа зардлыг нь ирээдүйд хойч үе нь үүрч магадгүй юм.Мөн тэрээр хэзээч ийм зарлага ихтэй дайныг үзэж байгаагүйгээ хэлжээ.

Урьд урьдын томоохон дайнаас ялгаатай нь АНУ татвараа бууруулж, цэргийн зардлыг ихэсгэдэг болсонд оршино. ” Дайнд гарч байгаа бүх мөнгийг зээлээр дарж буй ч гэсэн яваандаа бүх зүйлийг л төлөх ёстой болно ” гэж нэгэн ахмад зүтгэлтэн хэлсэн байна. 

Ерөнхийлөгчийг чөлөөлөгдөхөөс өмнө дайнд зарцуулсан төсвөө болон санхүүгийн үр дагаврынхаа талаар 2008/2/5-ны төсөв батлах хурал дээр саналаа хэлнэ гэдэгт нь найдаж байгаагаа Конгрессоос илэрхийлсэн байна.Одоогийн олонх болох Ардчилсан хүчны зүгээс томоохон хэмжээний цар хүрээтэй асуулгыг бэлдээд байгаа бөгөөд энэнд нь юу багтсан бэ гэвэл –Ирээдүйд гарах дайны зардалд хэдийг зарцуулах болон түүнийгээ хэрхэн төсөвлөх гэх мэт байна.  Бид 1 жилийн дотор төсвийг тэнцвэржүүлж чадахгүй бидний таамаглаж байгаагаар 5 жилд л болох байх, гэвч бид энэ хандлагаар хаана хүрч чадахаа мэддэг байх ёстой гэж South Carolina –н төлөөлөгч, Төсвийн хорооны шинэ дарга Жонн Спратт хэлжээ.

Цагаан ордон улсын төсвийг оролцуулахгүйгээр дайнд нэмэлт санхүүжилт хийсэн болохоор ойрын жилийн төсвийн алдагдалыг тооцох боломжгүй байгаа юм байна. Энэ жил цагаан ордон өөр 100 тэрбумыг дайны нэмэгдлийн сангаас хүсэхээр төлөвлөж байгаа ч төлөөлөгч Спратт –бид хэлэлцээд одоо энэ дайнд яаралтай тусламж үзүүлэх хэрэггүй байна гэжээ.

Дэлхий нийтээрээ террористуудын эсрэг дайнд өдийг хүртэл хэдий ихийг зарцуулсан нь тодорхойгүй юм. Цагаан ордны Appropriations хорооны хэлж байгаагаар бол 471 тэрбум долларыг аль хэдийн зарцуулчихаад байгаа. Харин Спратт 507 тэрбумд дөхөж очино гэжээ.Энэ оны сүүлээр Ирак, Афганистаны дайнд зарцуулж буй зардал бэлэн мөнгөөр тооцож үзэхэд Вьетнамын дайн ( одоогийн ханшаар 650 тэрбум ) болон Солонгосын дайнд (691 тэрбумыг) зарцуулсантай бараг дүйцэж очих гэж байна.

Зарим шинжээчдын үзэж байгаагаар дайны зардал Конгрессын тооцоолж байснаас хамаагүй илүү гараад байгаа ба Харвардын проф.Линда Билмэс болон Коламбия –н проф. Жосеф Стеглец нарын нарийвчилан шинчилсэн судалгаагаар дайнд гарсан эдийн засгийн зардал болон төсөв нь 2 триллон доллар болсон гэж тооцжээ. “Гэвч яг шударгаар хэлэхэд яагаад ийм ихийг дайнд зарцуулж байгааг гайхаж байна, мөн хүмүүс дайнд нь анхаардагаас биш зардалд нь анхаардаггүй ” гэж Gallup гэдэг байгууллагын ахлах эдийн засагч Деннис Жакоб хэлсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.