05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

АН-аас нэр дэвшигчдийн 35 хувь нь шинэ хүмүүс байх нь

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 76 нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах ёслол өнөөдөр 16 цагт Төрийн ордонд боллоо.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяраас энэ үеэр сонгуулийн байр суурийг тодруулахад, "АН хамгийн шилдэг хүний нөөцөө 2016 оны УИХ-ын сонгуульд сорьж байна. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь нийт нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх хуулийн заалттай. Хуулийн заалтын дагуу эмэгтэй гишүүдээ дэвшүүллээ. Мөн нэр дэвшигчийн 14 хувь нь 25-35 насныхан, 47 хувь нь 40-50 насныхан, нийт нэр дэвшигчийн 60 гаруй хувь нь 50-иас доош насныхан байна. Хамгийн залуу нэр дэвшигч нь 30 настай. Түүнчлэн анх удаа нэр дэвшиж буй хүмүүс нийт нэр дэвшигчийн 35 хувийг эзэлж байна. Одоогийн УИХ-д байгаа гишүүдээс 36 хүн нэр дэвшсэний дотор УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал нар эмэгтэйчүүд болон залуусаа дэмжих зорилгоор нэрээ татсан.

Үүний зэрэгцээ ИЗНН-аас манай намд элссэн С.Дэмбэрэл, Р.Булгамаа, МҮАН-аас элссэн АН-д элссэн М.Сономпил, "Эх орон" намаас АН-д элссэн Б.Эрдэнэбат нар ирэх сонгуульд нэр дэвших  батламжаа өнөөдөр гардлаа. Сонгуулийн үр дүнд олонхи болно гэсэн чигтэй ажиллаж байна. Сонгуулийн шинэ хууль нь хатуу дэг журамтай болсон тул төсөв хэмнэсэн, үрэлгэн зардлыг танасан, найр наадам, элдэв дуу бүжиггүй чигч үйл ажиллагаа өрнөж байна. Иймээс сайхан сонгууль болж, сайн төр байгуулагдаасай хэмээн хүсч байна" гэлээ.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд тус намаас 76 гишүүн нэр дэвшиж байна. Тухайлбал, 70 дугаар тойрогт УИХ-ын дарга З.Энхболд, 52 дугаар тойрогт Ч.Сайханбилэг нэр дэвшжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.