05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Жагссан цагаачдыг тараахаар цагдаа бороохой, резинен сум хэрэглэжээ

Майн нэгний өдөр Лос Анжелосын MacArthur Park-т жагссан цагаачдын дотор цагдаа нар луу чулуу шидэж зохисгүй авирласан хэдхэн хүмүүсийг болиулахын тулд цагдаагийнхан (600 гаруй цагдаа) бүх л хүмүүсийг тараахаар хүчээр оролдсоноосоо болж нэлээд шуугиан тариад байна. Яагаад гэвэл тэд хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөгшид болон залуу хүмүүсийг ялгахгүйгээр бүгдийг тараахаар оролдон резинен сум хэрэглэн бороохойгоор цохиж дээр нь болоогүй бичлэг хийж байсан сэтгүүлчийг, мөн камер баригчийг хүртэл газарт унаган гарыг нь мушгин мөрийг нь мултлаж, шагайг нь гэмтээжээ. Хэн хэн нь ингэж авирласан нь амь наснаас хол боловч цагдаа болон хувь хүн нийлээд 10аад хүн их бага хэмжээгээр гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн, 8 том хүн, 1 хүүхдийг олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэн цагдаа руу чулуу нүүлгэж танхайрсан гэсэн хэргээр баривчилсан нэлээд ширүүн жагсаал боллоо. Нодний жил 650000 хүн жагсаж байсныг бодоход энэ жилийн Майн нэгний өдөр 25хан мянган хүн жагссаныг зохион байгуулагчид тайлбарлахдаа хүмүүс цагаачлалын шинэтгэлийг хийхийг яаравчлахгүй байгаа нь 2008 оны сонгуулиар далимдуулан бүрхэгдүүлэх гэж байна гэж бодоцгоон сэтгэл санаагаар унан гэртээ байцгааж байгаа юм гэжээ. Цагдаагийнханы энэхүү үйлдлийг цагаачид ихэд буруушааж байгаа юм, гэвч нисдэг тэргээр тэр их чимээ шуугианд англи хэлээр жагсаалаа тараахыг шаардаж хэлж байсан нь ихэнх Испани хэлтэнгүүдэд хэрэглэсэн үр дүнгүй арга байсан гэж шүүмжилжээ. Цагдаагийн ахмад William Bratton  хэлэхдээ тодорхой хэсэг хүмүүс үймээнийг эхэлсэн нь үнэн гэвч ихэнх жагсаалд оролцогчид зохистойгоор бие авч явсан. Тиймээс цагдаагийнханы хэрэгжүүлсэн энэ дайралт зөв алхам байсан эсэхийг заавал шалгана гэжээ.

Гээндээ байж гоондоо ч байжээ. Та бүхэн резинэн сум хүнийг хэрхэн гэмтээдэгийг харж жагсагчдын зарим төлөөлөгч цагдаагийнханы энэ үйлдлийг хэрхэн буруушааж байгааг үзье гэвэл дараах линк дээр дарна уу.

http://abcnews.go.com/US/WireStory?id=3120982&page=1 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.