05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Зарим хотууд өөрсдийн цагаачлалын журам мөрдөж байна

2004 онд Нью Жерзи мужийн Хэитзтаун хотын төв зөвлөл нэгэн цагаачлалын эрхийн хууль баталсан байна. Цагаачлалын статусыг үл асуух бодлогыг цагдаа нар нь баримталж эхэлсэнээр... 2004 онд Нью Жерзи мужийн Хэитзтаун хотын төв зөвлөл цагаачлалын хууль баталсан байна. Цагаачлалын статусыг үл асуух бодлогыг цагдаа нар нь баримталж эхэлсэнээр, бичиг баримтгүй иргэд баригдахаас айх зүйлгүй цагдаагийнхантай албан ёсоор идэвхитэй хамтарч ажиллах, харилцах, болон хотын үйлчилгээгээр үйлчлүүлэх бололцоотой болсон гэж үзэж байгаа юм.

Ингэж хууль бус цагаачдад нааштай хандаж байгаа хотууд байхад мөн хатуу, бүр хэрээс хэтэрсэн дүрэм журам гаргаж, хяхаж хавчсан хотууд бас байна.

Филаделфия мужийн Хэйзлтон хот өнгөрсөн онд хууль бус цагаачлалын тухай хууль тогтоомж гаргажээ. Энэ хуулиар хууль бус цагаачлагч ажилд авсан байгууллагын бизнесийн лицензийг цуцлах, хууль бус цагаачлагчид байр түрээслэгчид хүн тус бүр тутамд 1 000 ам доллараар торгох болон бичиг баримтыг зөвхөн англи хэлээр бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авах заалттай гэнэ.

/Мэдээлэлийг Уошингтон Пөүст Сонины өнөөдрийн дугаараас бэлтгэв./


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.