04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Харин АНУ-н дэд ерөнхийлөгч Dick Cheney :Иран цөмийн зэвсэгтэй болох гэж хөөцөлдөж байгаа нь том алдаа гэжээ.

Хэдийгээр Иран Европын орнууд болон АНУ тай хэлэлцээ хийхийг зөвшөөрч байгаа ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг хүсэхгүй байгаа аж.

Ираны гадаад хэргийн сайд АНУ-д хандан цөмийн хөтөлбөрийг зогсоох ямар нэг алхам хийвэл хариуг нь өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

НҮБ-н Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон мөн Герман улс ирэх долоо хоногт Лондон хотод уулзаж,Иранд тавих хоригын талаар хэлэлцэхээр боллоо.Тегеран уран боловсруулж,эрчим хүч гаргаж авах эрхтэй хэмээн шаардсаар байгаа юм.

Харин тус улс аль болохоор асуудлыг хүч хэрэглэхгүй дипломат замаар шийдхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.Ираны гадаад хэргийн сайд ямар ч ажиллагаанд хариу үзүүлэхэд бэлэн гээд “Бид Америкийг Ойрхи дорнодод дахин нэг дайн дэгдээхийг хүсч байна гэж бодож байна.Лондонд болох уулзалтаар талууд зоригтой шийдвэр гаргаж,Ирантай хэлэлцээ хийх байх гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-н дэд ерөнхийлөгч Dick Cheney :Иран цөмийн зэвсэгтэй болох гэж хөөцөлдөж байгаа нь том алдаа гэжээ.

Хэдийгээр Иран Европын орнууд болон АНУ тай хэлэлцээ хийхийг зөвшөөрч байгаа ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг хүсэхгүй байгаа аж.

Барууны орнууд тус улсыг 18 жилийн турш цөмийн хөтөлбөрөө нуусан явдал нь яавч эрүүл бишийг харуулж байна гэж үзэж байна.

Мөн Иранд тавих хоригт уран боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх,дээгүүр албан тушаалын зарим хүмүүсийн хилээр гарах эрхийг хязгаарлах зэрэг орж байгаа юм байна.

АНУ-н Төрийн нарийн бичгийн дарга С.Rice: Ираны нефть байгалийн хий олборлох салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг үлэмж багасгаж олон улсын санхүүгийн байгуулагатай түншлэхэд нь саад учруулах боломж бүрдээд байгааг мэдэгдсэн байна


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.