05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Сенаторууд болон цагаачид харилцан тохиролцоонд хүрнэ

Америкийн улс төрийн хоёр намын бүлгийн сенаторууд цагаачдын шинэчлэлийн талаарх асуудалын талаар зөвшилцөлд хүрсэнээрээ дараа сар гэхэд цагаачдыг энэ улсын иргэн болгох боломжийг хэлэлцэж,  эцсийн шийдэлд хүрэх юм байна.

Цагаачдын асуудлын талаарх маргаан

Washington Post дээр гарсан цагаачдын талаарх асуудлын мэдээ сурвалжлагуудад Америк болон Мексикийн хил мөн Вашингтоны нутаг дэвсгэр дээрх хууль бус цагаачдын нөлөөгөөр улс төрчид улсынхаа цагаачлалын хуулинд нэмэлт засвар оруулж магадгүй байгаа юм байна.

Хоёр нам хамтран 5 сарын дундуур гэхэд ямар нэгэн шийдвэрт албан ёсоор хүрэх сүүлийн хугацаа юм байна. Сенатын тэргүүн Harry Reid цагаачлалын хуулийг хэлэлцүүлэхээр энэ сарын сүүлийн 2 долоо хоног хүртэл болгосон байна.

Ерөнхийлөгч Bush олонхийн хандлагыг дэмжиж байгаа хэдий ч дараа жилийн зочин ажилчин хөтөлбөрөөр олон олон хууль бус цагаачид орж ирж иргэн болох гэсэн хүсэлтийг тавивал Америкийн төлөөлөгчидын танхим болон БН намын хүчинтэй тулгарч хэцүүхэн байдал үүсгэх талаар бодолцохыг хүсчээ.

Энэ жил хууль тогтоогчид хууль бус цагаачдййг дэмжиж буй Ардчилсан хүчнийхэн болон Бүгд найрамдах намын дэмжихгүй байгаа гишүүд болох Сенатор Jon Kyl хүмүүсийн аль алинынх нь хүсэл бодлын хүндэтгэн үзэж хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах аж.

Сенатор Jon Kyl –н үзэж байгаагаар тэрээр тийм ч амархан хууль бус цагаачдад иргэн болгох эрх олгож чадахгүй гэдэг байр суурин дээрээ тууштай байгаа гэнэ.

“Хуулийн төслийн бүдүүвч хийгдчээд байгаа боловч хэн ч ямар ч зөвшилцөлд хүрч чадаагүй л байна ” хэмээн Texas БН намын сенатор John Cornyn хэлжээ.

Уг хэлэлцээрт тэргүүлэх байр эзлэж буй Ардчилсан намын Сенатын туслах Ted Kennedy хэлэхдээ уг ажиллагааг үргэлжилж буй хэдий ч ямар нэгэн тохиролцоонд арй хүрч чадаагүй байгааг дахин хэлсэн байна..Энэ бүхнээс харахад хоёр тал гацаанд ороод байгаа бололтой байна.

“Либералын Kennedy болон Консервантын Kyl нар зөвшөөрөх эсэх нь бүдэг байгаагаас хоёр нам үнэхээр тохиролцоонд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна” гэж Manhattan Институтын улс төрийн шинжээч, цагаачлалын мэргэжилтэн Tamar Jacoby хэлсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.