05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Танил хоолой, танил хүн

Анхаараарай. Анхаараарай Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Хэмээн баргилхан хоолой хаа нэгтээгээс сонсогдох нь сэтгэлд нэг л дотно. Хар багаасаа сонсож өссөн жижигхэн цагаан радиогийн цаадах мартагдах шахсан танил хоолой гэнэт ийнхүү “амилах” нь намайг өөрийн эрхгүй соронзон мэт татаж, багын дурсамж сэдрээсэн тэр дуу хаанаас гарч байгааг мэдэх хүсэл минь эрхгүй оргилох аж.

Танил хоолой гарах зүгийг баримжаалсаар очтол олон хүмүүс цугалсан харагдана. Юу болоод энд цугалсныг асуувал бүгд л миний нэгэн адил танил хоолой гарсан газрыг хайсаар энд иржээ. Сонгино хайрхан дүүрэгт байрлах Их засаг их сургуулийн салбар Чингэс Соосэцогцолборын өмнө зассан том индэрийн тэндээс тус хоолой гарах бөгөөд дээр нь нэг л танил эрхэм зогсож харагдах бөгөөд лавшруулан харвал "Рояаль" Академийн захирал Н.Учрал байх аж. Тэрбээр энэ удаа Нийслэлийн 72-р тойрог буюу Сонгино хайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм байна. Мөн индэр дээр бидний сайн таних Төрийн соёрхолт Н.Нацагням, Шилэн цогоо, Оюун Ухааны АКАДЕМИ-ийн Захирал Х.Хатанбаатар, Монголайдия ХХК-ийн захирал Х.Халиунбат гээд мэдлэг оюунаараа Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдсан олон залуус Н.Учралыг дэмжихээр ирсэн харагдана. Танил хоолойгоор далласан танил хүний сонгуулийн сурталчилгаа хуулийнхаа дагуу эхэлж байгаа нь энэ аж.

Цугласан олон Н.Учралд ам сайтай байх бөгөөд Их Засаг их сургуулийн захирал хүү нэр дэвшиж байгаа юм байна дэмжинээ л гэх. Сонгион хайрхан дүүргийн 19-р хорооны иргэн Б.Оргодол “Ардчилсан нам Засгийн эрхэнд гараад иргэдийн амьдрал дээрдсэн зүйл огт алга. Тиймээс энэ удаагийн сонгуульд намыг нь харсан ч хүнийг нь харсан ч МАН-д өгнө. Тэр Н.Учрал гээд хүү чинь манайд дүүрэгт их сургууль барьсан Ням-Осор гээд хүний хүүхэд. Өөрөө одоо захирлыг нь хийдэг юм. Ах нь дэмжинэ. Манай Сонгино хайрханчуудад ойр хүн” гэв.

Сонгино хайрхан дүүрэг уг нь бол нийслэлийн эдийн засгийн түшиц дүүрэг баймаар. Учир нь, энд томоохон хүнсний үйлдвэрлэлүүд олноор суурьшсан. Хүн амын хувьд ч нийслэлийн хамгийн өнөр өтгөн нь. Гэсэн хэдий ч энд ядуурал хамгийн их. Өдрөөс өдөрт хаяагаа тэлэх гэр хорооллын өсөлт ч мөн энд л хамгийн өндөр. Энд нэгдүгээр ангийн сурагч хүү томдсон цүнхээ үүрээд золбин нохой, гуу жалга, согтуу ах нараас зугатан байж сургуульдаа явдаг. Ажилгүй залуус гудамж хэсч шүлсээ хаяцгаана. Б.Оргодол “Сүүлийн 4 жил гудамжаар ажилгүй холхих залуусын тоо огцом нэмэгдсэн. Ажилгүй залуус архи уухаас өөрийг хийхгүй байна. Ардчилсан нам ажилгүйдлыг бууруулна гэсэн улам л нэмэгдлээ. Ер нь 4 жилд нэг удаа болдог сонгуулиар хэнд саналаа өгнө иргэд бидний амьдралын өнгө дагаад өөрчлөгдөж байна. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн амьдралд хар өнгө л давамгайллаа. Тиймээс сонголтоо зөв л хийх хэрэгтэй юм байна” гэв. Эдийн засгийн тоо баримтыг харсан ч түүний хэлсэн батлагдана. ДНБ-ны өсөлт огцом буурч 3.1 хувь, ажилгүйдэл 11.6 хувь байх жишээтэй. Энэ хүндрэлээс гарах ухаалаг сонголтыг иргэн бүр хийж чадвал эдийн засаг урдийнх шигээ хоёр оронтой тоогоор өсөх боломжтой. УИХ-ын сонгуульд 72-р тойргоос нэр дэвшигч Н.Учрал “Монголд Эдийн засгийн болон Засаглалын хямрал нүүрэлчихээд байна. Тиймээс энэ удаа МАН сонгуулийг илүү бодлогын хэмжээнд авчрахыг зорьж байгаа. Бид эхний хоёр жил эдийн засгийн хямралаас улсаа гаргаж дараагийн хоёр жилд эрчимтэй өсөлтийг авчрах илүү шинжлэх ухаанч мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Миний хувьд Сонгино хайрхан дүүрэгтэй маш ойр хүн. Тиймээс НИТХ нэр дэвшигчидтэйгээ хамтраад залуу хүний хүчээр тус дүүргийг нийслэлийн эдийн засгийн түшиц дүүрэг болгоно. Үүний тулд өөрийнхөө мэддэг боловсролын салбарыг дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, баялаг бүтээгчдээ дэмжихэд анхаарч ажиллана. Өнөөдөр манай дүүрэгт 10 мянган хүний дунд ганц цагдаа оногдож байна шүү дээ” гэв. Түүнчлэн Сонгино хайрхан дүүрэгт цэцэрлэг сургуулийн хүрэлцээ бага, ажилгүйдэл их, төрийн үйлчилгээ дутмаг байгааг эгээ л гэрийн эзэн мэт нэг нэгэнгүй тоо баримттай хэлж байлаа.

Гэхдээ тэр сонгууль дөхсөн учраас энэ бүгдийг яриад байгаа биш аж. Тэр өмнө нь ч эдгээр асуудлыг ярьдаг байсан бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтаар эмнэлэг, цэцэрлэг сургууль барих ажлыг хэдийнэ эхлүүлжээ. Мөн тэрбээр 5 мянга гаруй хүнд боловсрол олгосон их сургуулийн ТУЗ-ийн дарга. Англи, Орост магистер докторын зэрэг хамгаалсан боловсролтой залуу. Харин одоо бол сонгуульд өрсөлдөгчиддөө “Шударга бодлогын өрсөлдөөн”-өөр өрсөлдөхийг уриалж байгаа нэр дэвшигч.

 

Ийнхүү танил хоолой, танил хүн Сонгино хайрханчуудад сонгуулийн салхийг авчирлаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.