04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Трамп: "Хууль бус цагаачид бол хүн биш адгуус"

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн Лхагва гаригт Цагаан ордонд болсон Калифорнийн  бодлогыг хэлэлцэх үеэр зарим хууль бусаар амьдарч буй цагаачдыг "амьтан"-тай зүйрлэсэн байна. Тэрээр цагаачдыг үл бүтэх, балмад этгээдүүдтэй зүйрлэж "АНУ-д ирэхээр тэмүүлж буй хүмүүс олон бий. Бид тийм маш олон хүнийг зогсоож, заримыг нь улсаасаа гаргаж байна. Учир нь эдгээр хүмүүсийг хичнээн муу муухай гэдгийг та бүхэн төсөөлж ч чадахгүй" гэжээ. Үүгээр зогсохгүй "Эд чинь хүн биш амьтад" гэсэн юм.

Энэхүү тодорхой бус мэдэгдэл нь тэр чигтээ санал зөрөлдөөнтэй асуудал ч Трампын хувьд энэ нь тийм ч содон зүйл биш. Үнэндээ түүний хүсээгүй зүйлдээ гаргадаг хүмүүжилгүй үйлдлүүдийн сүүлийн хувилбар ч гэмээр.

2012 оны 8 дугаар сарын 24-нд ажлаасаа халагдсан нэгэн залуу уурандаа Empire State барилгын зам дагуух хуучин оффистоо гал тавьсан тухай Трамп мэдэгдэлдээ дурьдаад амжсан юм. Тэрбээр "Empire State барилгад болсон аймшигт, эмгэнэлт явдлыг мартах ёсгүй. Бид эдгээр "амьтдын" тухайд  шуурхай хэлэлцэж үхлийн ял оноох ёстой " гэж  өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.

Түүний ийнхүү аашилж буй нь шинэ зүйл биш бөгөөд үнэн хэрэгтээ Tрамп 2014 оны 9 дүгээр сард Оклахомагийн нэгэн эр хамт ажилладаг эмэгтэйгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэж байх үед  гэмт хэрэгтнийг цаазаар авах ялаар шийтгэхийг хөхүүлэн дэмжих байхдаа "амьтан" гэдэг үгийг үе үе хэрэглэдэг байсан. 33 настай Алтон Нолен гурван жилийн дараа энэ хэргийг үйлдсэн нь тогтоогдсон юм.

Түүний цаазаар авах ял оноох тухай санаачилга үүгээр дууссангүй. 2015 оны 5-р сарын 11-нд Трамп "Миссисипид болсон явдлын үеэр цагдаагийн хоёр офицер яагаад амгалан тайван байдлыг алдагдуулсан хоёр "амьтдыг" эсэргүүцэхгүйгээр буугаа буулгасан" тухай мэдэгдэхийг шаардсан. Тэрбээр дөрвөн сэжигтэнд цаазаар авах ял өгөхийг шаардаж байсан бөгөөд мэргэн буучаар сэжиглэгдэж байсан нэг нь шүүх ажиллагааны үеэр нас барсан байсныг олж илрүүлсэн бөгөөд бусад сэжигтнүүд шоронд хоригдох гэх арай бага ялаар яллагдаж байгаа аж.

2016 оны Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн анхны хэлэлцүүлэгт модератор Мэйж Келли Tрампыг "жигшим муухай амьтан" гэдэг нэр томьёог эмэгтэй хүнээр дүрслэхийг хүссэн нь нэр дэвшигчид мартагдахааргүй хариулт олж авах боломжийг олгосон бололтой. Үр дүнд нь Трамп бусдыг "амьтан" гэж дуудах босго тогтов.

Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа, Long Island-ийн хууль сахиулах ажилтнуудад илтгэл тавихдаа MS-13 балмад бүлгэмийн гишүүдэд үзүүлсэн цагдаа нарын хэрцгий догшин хүчирхийллийн тухай ярьж шагшин магтаж байв. Тэрээр хэлэхдээ "Удаанаар өвдөж үхэх тул тэд баригдаад хутгалуулах, хэрчүүлэх дуртай байдаг тухай тэдгээр амьтдын нэгнийх нь бичсэн зүйлийг уншиж байхдаа би мэдсэн. Тэд энэ мэт балмад зүйлсэд дуртай байдаг" гэжээ.

Долдугаар сард Охайо мужийн Youngstown-д  болсон кампанит ажлынхаа үеэр Трамп бичиг баримтгүй цагаачид бол "амьтад" гэх дүрслэл рүүгээ эргэн орсон.

"Та эдгээр адгууснуудын зарим түүхийг харсан. Тэд буу хэрэглэхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл энэ нь хэтэрхий хурдан бөгөөд хангалттай өвдөлт биш юм" гэж Трамп хэлээд үргэлжлүүлэн, "Тэд бол Америкчуудын урт удаан хугацаанд хамгаалж ирсэн амьтад юм. Харин одоо бид тэднийг дахин хамгаалахгүй" гэв.

Трампын энэ мэт шүүмжлэл нь  түүнийг дэмжигчдийн бүлгийнхнийг улам гаруулсаар байна. Мэдээжийн хэрэг дэмжигчид  нь түүнийг энгийн улстөрчдөөс ялгаатай гэж үздэг талтай. Гэхдээ түүний энэ өдөөлт буруу гэдгийг харуулах жишээ олон.

1989 онд Централ Паркт хар болон латин өсвөр насныхан цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан. Үүнтэй холбоотой Трамп хотын өдөр тутмын сонинд бүтэн хуудас зар гарган ялын дээд хэмжээг сэргээж, сэжигтнүүдийг үхэх ялаар шийтгэхийг шаардсан.

Д.Трамп "Би тэдний уур, омгийг ойлгохыг хүсэхгүй байна. Харин би тэдэнд өөрсдийн уур хилэнгээ ойлгуулахыг хүсч байна. Би тэднийг айж ичээсэи гэж хүсч байна. Бидний агуу нийгэм өөрийн иргэдээ энэ мэт галзуу хог шаарнуудаар харгислуулахаа тэвчсээр байх уу?" гэж бичжээ.

Тэднийг ялласнаас хойш 14 жилийн дараа, ДНХ-ийн шинжилгээгээр залуу эрчүүдийн буруугүйг нотолж, тэд шоронгоос суллагдсан. Харин өнөөдрийг хүртэл Трамп Централ Парк 5 гэж нэрлэгддэг залуусаас уучлал гуйгаагүй л байна.

Эх сурвалж: https://www.yahoo.com/news/trump-blasts-deported-immigrants-arent-people-animals-223641856.html

Н. Энхтамир

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.