03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД 300 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХ ШИЙДВЭРИЙГ БАТЛАВ

 

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус тогтоолын төсөлд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөгийг олгохоор тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг харгалзаж урамшууллыг олгоно гэж тогтоолд засвар оруулсан байна. Хууль зөрчсөн дээрээ улам хуулиа зөрчөөд байх юм. Ажлын үр дүнг хэлэлцэх нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Он дуусаагүй байна. Үүний оронд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх хэрэгтэй" гэсэн асуудлыг хөндсөн.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дээрх асуултад, "Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцдог систем байдаг ч төсөвт урамшууллын мөнгийг нь тусгаж өгдөггүй. Тиймээс эл мөнгийг тодотголд тусгаж өгсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд сахилга хариуцлагыг дээшлүүлэх шийдвэр гаргасан. Иймд нэг талдаа төрийн албан хаагчдад хариуцлага ноогдуулах ч сайн ажилласныг нь урамшуулж байгаа явдал юм" гэсэн хариу тайлбарыг хийж байв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.