05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Харласан хүмүүст ногоон карт авах боломж байдаг уу?

Харласан хүмүүст ногоон карт авах боломж байдаг уу? Энэ асуултыг маш олон хүн асуудаг. Хууль бус цагаачдыг хилээр шалгуулж өөрийн мэдээлэлээ цагаачлалын албанд бүртгүүлж орж ирсэн эсвэл хилээр шалгуулалгүй хулгайгаар орж ирсэн гэж 2 салгаж болно. Манай Монголчууд бараг бүгдээрээ шахуу ямар нэгэн виз авч хилээр шалгуулж орж ирдэг ба ихэнх нь визний хугацаа хэтрүүлж үлддэг. Харин АНУ-ын хууль бус цагаачдын дийлэнх нь болох Мексикүүд ихэвчлэн хулгайгаар хил давж орж ирдэг.

Харласан хүмүүст ногоон карт авах боломж байдаг уу? Энэ асуултыг маш олон хүн асуудаг. Хууль бус цагаачдыг хилээр шалгуулж өөрийн мэдээлэлээ цагаачлалын албанд бүртгүүлж орж ирсэн эсвэл хилээр шалгуулалгүй хулгайгаар орж ирсэн гэж 2 салгаж болно. Манай Монголчууд бараг бүгдээрээ шахуу ямар нэгэн виз авч хилээр шалгуулж орж ирдэг ба ихэнх нь визний хугацаа хэтрүүлж үлддэг. Харин АНУ-ын хууль бус цагаачдын дийлэнх нь болох Мексикүүд ихэвчлэн хулгайгаар хил давж орж ирдэг. Эдгээр хүмүүсийн тухай ямар нэгэн мэдээлэл цагаачлалын албанд байдаггүй тул тэдэнд АНУ байх хугацаанд нь ногоон карт өгөх боломжгүй байдаг. Эдгээр хүмүүс 3-10 жилийн хугацаанд АНУ-д орох эрхгүй болдог бөгөөд ногоон картны болзол хангасан тохиолдолд заавал өөрийн нутаг дахь АНУ-ын Консулаас цагаачлалын виз авдаг. Гэхдээ хулгайгаар хил давж орж ирсэн хууль бус цагааачид ногоон картын эрх авахын тулд маш олон төрөлийн шат дамжлага дамжиж янз бүрийн өргөдөл хүсэлт гаргадаг. Энэ хууль визний хугацаа хэтрүүлж харласан цагаачдад ч адил үйлчилдэг. Өнөөдөрийн байдлаар хэдхэн тохиолдолд АНУ-ын Иргэн ба Цагаачлалын алба өршөөл үзүүлж байнгын оршин суугчийн эрх өгч байна. Хилээр шалгуулж өөрийн мэдээлэлээ цагаачлалын албанд бүртгүүлж орж ирээд визний хугацаа хэтрүүлж харласан хүн АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд цагаачлалын алба өршөөл үзүүлж байнгын оршин суугчийн эрх олгодог. Мөн АНУ-ын иргэн хууль бусаар амьдарч байгаа эцэг эх, үр хүүхэдээ спонсорлосон үед цагаачлалын алба өршөөл үзүүлж байнгын оршин суугчийн эрх олгодог юм. Өөрөөр хэлбэл визний хугацаа хэтрүүлж харласан хүн АНУ-ын иргэнтэй гэр бүл болж ногоон карт авч, АНУ-ын иргэн болсон тохиолдолд хууль бусаар амьдарч байгаа эцэг эх, 21-ээс дээш насны үр хүүхэд нь ногоон карт авч болно гэсэн үг. Харин хулгайгаар хил давж орж ирсэн хууль бус цагаачдад ийм боломж байдаггүй. АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон ч заавал 3-10 жил хүлээж байж байнгын оршин суугчийн эрх авдаг. Бусад хууль бус цагаачдад өөр ямар нэгэн аргаар байнгын оршин суугчийн эрх авах эрх өнөөдөрийн байдлаар байхгүй байна. 2006 онд сенатуудын хэлэлцэж гаргасан цагаачлалын хуулийн төсөл хууль бус цагаачдад ашигтай хууль болж гарах байх гэж найдаж байна.

"АНУ-д Тавтай Морил" номны хэсгээс авав.

Энэ номонд хүүль ёсны албан статусаа яаж хадгалах, орлогын албан татварын тухай, нийгмийн даатгалын дугаар, зээл зээлийн түүхийн тухай, эрүүл мэнд болон, авто даатгал, жолооны үнэмлэхийн талаар, АНУ-д түгээмэл хэрэглэгддэг визний тухай гэх мэт олон мэдээлэл оржээ.
Мөн энэ номонд ногоон карт авах ямар нөхцөл боломж байдаг талаар, ногоон карттай хүний эрх үүрэг хариуцлага гэх мэт олонд хэрэгтэй мэдээлэлийг багтаажээ. Энэ гарын авлаганд ойр зуур хэрэглэгдэх төрийн байгууллагын утасны дугаар, вэб хаягууд бас бий.
Энэ номыг авсанаар өөрт хэрэгтэй гарын дор байх шаардлагатай мэдээлэлүүдийг нэг дороос олж унших боломжтой болно.

Үнэ: $15 including shipping and handling.

Сонирхсон хүмүүс guidetous@yahoo.com mail бичнэ үү. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.