04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Хиллари Клинтон: Би цагаан ордонд орох болно

Хиллари Клинтон бол богинохон хугацаанд хамгийн итгэл хүлээсэн эмэгтэй улс төрч болж чадсан төдийгүй одоо өөрийн чадлаараа цагаан ордонд орохоор хичээж буй анхны ерөнхийлөгчийн эхнэр юм. “Би зүгээр нэг компанит ажил эхлүүлээгүй харин та бүгдтэй ярилцъя, Америк оронтойгоо ч ярилцъя. Вашингтоны харилцан яриа сүүлийн үед нэг талынх болоод байна гэж танд бодогдохгүй байна уу? ” гэж тэрээр санал болгож байна.

Манлайлагч эмэгтэй улс төрч, ардчилсан хүчний сенатор Хиллари Клинтон анхны эмэгтэй ерөнхийлөгч болохын тулд өнгөрөгч Бямба гаригт Цагаан ордонд шинэлэг компанит ажлыг эхлүүлээд байна. Тэрээр : Би цагаан ордонд орох болно гэжээ. 

Вэб сайтандаа өөрийн дүрс бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр хэлэхдээ би өөрийн сонгогчидтойгоо өөрийн мөрийн хөтөлбөрт багтсан эрүүл мэндийн салбарын тухай, аливаа хомсдолыг багасгах талаар, Иракд болж буй дайнд зөв баримтлал  барих тухайгаа дэлгэрэнгүй ярилцахыг тэсэн ядан хүлээж буйгаа хэлсэн байна. 

“Би зүгээр нэг компанит ажил эхлүүлээгүй харин та бүгдтэй ярилцъя, Америк оронтойгоо ч ярилцъя. Вашингтоны харилцан яриа сүүлийн үед нэг талынх болоод байна гэж танд бодогдохгүй байна уу? ” гэж тэрээр санал болгож байна. Клинтоны мэдэгдэл маш өргөн цар хүрээтэй холыг харсан байсан ч Иллинойн хар арьст хэцүүхэн өрсөлдөгч болох Барак Обама –н компанит ажил маш ихээр хүчээ авч эхэлсэн байна.

Клинтон бол богинохон хугацаанд хамгийн итгэл хүлээсэн эмэгтэй улс төрч болж чадсан төдийгүй одоо өөрийн чадлаараа цагаан ордонд орохоор хичээж буй анхны ерөнхийлөгчийн эхнэр юм. Түүний нөхөр Билл Клинтон 1993-2001 онд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. 

Emily's list байгууллагын ерөнхийлөгч Ellen Malcolm “Би бол АНУ-н ерөнхийлөгчийн тангарагыг анх удаа эмэгтэй хүн уншихыг харах гэж амьдралынхаа туршид хүлээсэн сая сая эмэгтэйчүүдийн нэг, одоо л бидний мөрөөдөл биелэх нь” гэж тэрээр хэлжээ. 

Сүлжээний хүчирхэг дэмжигчид, донорууд болон улс төрийн хашир туршлагатай зөвлөгчдийнхээ хамтаар 59 настай Клинтон жил бүрийн санал асуулгад дандаа дээгүүрт явдаг билээ. Гэвч энэхүү салбарт хүч үзэж эхэлсэнээс хойш Обама хамгийн алдартай фонд арвижуулагчдаар тэр дундаа ядууст туслагч тэрбумтан Жорж Сорос тэргүүтэнээр дэмжүүлэн хамгаалагдаж, Клинтонд  шахалт үзүүлж түүний төлөвлөгөөг задруулаад байгаа юм байна. Зүүний хүчний туйлширсан сонгогчдын дунд түүний энэ байр суурь их маргаантай байгаа бөгөөд Ардчилсан хүчнийнхний ихэнх лидерүүд Клинтоныг ерөнхий сонгуульд оршин тогтононо гэдэгт нь эргэлзэж байгаа аж. Түүний вэб сайтанд нь энэхүү эргэлзээг нь бут цохисон Клинтоны мэдэгдэл тавьгджээ.

“Би өөрийнхөө итгэж найдаж буй зүйлийнхээ төлөө Бүгд найрамдахчуудтай нүүр тулахдаа айхгүй байна ” Миний New York –д  дахь компанит ажлын эсрэг тэд 70 гаруй сая долларыг зарцуулсан гэвч 2 ч удаа илт давуу байдлаар ялалт үзүүлчихээд байгаа. Вашингтон дахь БН-чуудын юу бодож сэтгэж  хэрхэн ажиллаж байгааг би мэднэ гэжээ. Сүүлийн үед Клинтон өөрийн намынхантайгаа Иракын дайнаас болж нэлээн зөрчилдөж байгаа аж. 

“Эмэгтэй нэр дэвшигчийг дайны үед олохоосоо илүү тайван цагт олох нь амархан гэвч сенатор Клинтон энэхүү албан тушаалд томилогдох нь үндэсний аюулгүй байдалд онцгой нөлөөтэй” Ардчилсан хүчнээс түүнийг томилсон явдал нь энэхүү дайны хүнд бэрх үед маш аз сорьсон хэрэг болох юм  гэж Hunter  коллежийн түүхч  Andrew Polsky хэлсэн байна.

Клинтон 14 сая долларын сантайгаар  компанит ажлаа явуулж байгаа бол Обама болон бусад нь New-York ,California болон өөр бусад баян хүмүүсээр дэмжүүлэн ажиллаж эхэлжээ. 

Ерөнхийлөгчийн шинжилгээний хороо түүнийг компанит ажилдаа зориулж мөнгөө өсгөхийг зөвшөөрсөний дагуу тэрээр компанит ажлынхаа багыг бүрдүүлчихээд байгаа юм байна. 
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.