04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Хойд Солонгостой хийх уулзалтын өдөр болон газар товлогдлоо.

WASHINGTON (Reuters) - АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Унтай уулзах уулзалтын цаг хугацаа болон байршлыг тогтоосноо удахгүй зарлах болно гэж мэдэгдэв.

Цагаан ордон мэдэгдэхдээ энэ сард Азийн удирдагчтай түүхэн дээд хэмжээний уулзалт хийгдэхээр байгаа гээд гол нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн талаар болон АНУ-тай маргаантай бусад асуудлууд дээрээ зөвшилцөх хэрэгтэй гэж үзэж байна.

Баасан гаригт АНУ-ын Цагаан ордонд ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Бид Хойд Солонгостой маш их яриа хэлэлцээ хийнэ гэж бодож байгаа, (АНУ-ын) барьцаалагдсан хүмүүстэй холбоотой маш олон зүйл яригдаж байна.Та бүхэн маш сайн зүйлсийг харах болно" гэжээ.

АНУ-ын Засгийн газар Хойд Солонгост сүүлийн жилүүдэд баривчлагдсан 3 Америк хүнийг  хөдөлмөрийн баазаас нүүлгэн шилжүүлж Пхеньяны ойролцоох зочид буудалд оруулсан тухай мэдээг судалж байна, уулзалтаас өмнө ч тэд суллагдаж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа аж.

Эх сурвалж: Reuters


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.