03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хойд Солонгосын сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй нь

Өнгөрсөн жил болсон үерээс болж, Хятад, Өмнөд Солонгос зэрэг гол донорын тусламж эрс багассаны улмаас хүнсний хомсдол өнгөрсөн саруудад улам ч ихэссэн байна. Өмнөд Солонгос 2006 оны долдугаар сард Хойд Солонгос цөмийн бөмбөг туршсаны дараа тусламжаа зогсоосон юм.

Өнгөрсөн жил болсон үерээс болж, Хятад, Өмнөд Солонгос зэрэг гол донорын тусламж эрс багассаны улмаас хүнсний хомсдол өнгөрсөн саруудад улам ч ихэссэн байна. Өмнөд Солонгос 2006 оны долдугаар сард Хойд Солонгос цөмийн бөмбөг туршсаны дараа тусламжаа зогсоосон юм. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост бордоо нийлүүлж эхэлснээ зарласан боловч хэлэлцээрт ахиц гартал тусламжийг өмнөх хэмжээгээр өгөхгүй гэдгээ Сөүл мэдэгдсэн билээ. Өнөөдөр Хойд Солонгос хүнд цаг үеийг өнгөрөөж байна. Хүнсний хомсдлын асуудал энэ жил тус орны зарим нутагт эрс гарч ирэх магадлал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Байдал хэдэн зуун мянган хүн өлсөж байсан 1990-ээд оныхоос өөр болсон ч тус орон Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс татгалзаж буйгаа хэлэн өлсгөлөн нэрвэгдсэн нутгийн хойд хэсгээр тэднийг оруулахаа болив. Хойд Солонгос хаалгасан дансныхаа мөнгийг авсан ч хоёрдугаар сарын 13-нд амласан цөмийн байгууламжаа битүүлэх замынхаа эхний хэсгийг биелүүлэхэд олон саад байна. Хойд Солонгос баяжуулсан гэх ураныхаа бүрэн тооцоог гаргах ёстой гэсэн шаардлагыг Америкийн талаас тавьж байгаа. Хойд Солонгос энд тусгай хөтөлбөр байгаагүй гэж эсэргүүцдэг. Ураны талаар Пхеньян худал ярьж буйг батлахад хэцүү юм. Энэ зураг бол Хойд солонгосын өнчин хүүхдүүдийн хичээл орж байх үеийн  дүр зураг юм.

Пхеньяны төлөөлөгч Хойд Солонгосын хаагдсан дансны 25 сая ам.долларыг шилжүүлээгүй нөхцөлд хэлэлцээрийн хуралдаанд оролцохгүй гэж мягмар гаригт мэдэгдсэн байна. Мөнгөний асуудал хэлэлцээрт нөлөөлөхгүй гэж хэлж байсан. Маш нууц коммунист орныг өөрийн цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулж оронд нь тусламж, дипломат хүлээн зөвшөөрөлт өгөх зорилгоор хэлэлцээр явагдах ёстой байв. Цөмийн хөтөлбөрөөс ангижруулах энэ хүнд ажиллагааг жижигхэн асуудал зогсоох чадвартайг, мөн итгэл бүрэн алдарсныг харууллаа. Хэдийгээр зургаан талт хэлэлцээрт оролцогсод одоогийн шатанд гарсан нааштай хандлагад тууштайгаа мэдэгдэж байгаа ч Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох асуудалд үнэнээсээ хандаж байна уу гэсэн эргэлзээ төрж эхлэв. Асуудлын гол нь мөнгөнд ч биш, хэмжээнд нь ч биш бололтой.Хятадын шинжээч Чан Ляньгүй “Тэд цаг уяж байна” гэж хэлсэн байна.

From yahoo.com/world/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.