03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хөхний сүүнд тэсрэх бөмбөг байна гэж үү

Америкууд нислэгийн аюулгүй байдлыг хангахын үүднээс олон улсын нислэгт шингэн бодис болон зүйлс гаргадагаа больсоныг та бүхэн мэдэж байгаа бизээ. 

Америкууд нислэгийн аюулгүй байдлыг хангахын үүднээс олон улсын нислэгт шингэн бодис болон зүйлс гаргадагаа больсоныг та бүхэн мэдэж байгаа бизээ. Өнгөрсөн зун British Authority нар алан хядагчид шингэн тэсрэх бодис хэрэглэн Америкийн онгоцыг дэлбэлэх гэж байсныг илрүүлсэнээс хойш Олон Улсын Нислэгийн Аюулгүйн агентлаг/ОУНАА/ ийнхүү маш хатуу шаардлага тавьдаг болжээ. Гэвч хэт хатуурхах тохиолдол саяхан гарчээ. McCarran International Airport-н аюулгүй байдлыг хянагчид Rachel Popplewell хэмээх хөхүүл эмэгтэйг саасан сүүгээ хаяхыг анхааруулжээ. Учир нь тэд үүнийг ямар нэгэн аюул занал гэж юун түрүүн бодоцгоосон нь инээдтэй хэрэг. ОУНАА-н Өрнөд далайн эргийн төлөөлөгч Nico Melendez агентлагийг уг ажиллагааг буруу зохицуулсан гэж үзээд уучлалт гуйсан байна. Уг эмэгтэйд хэлэхдээ агент түүнийг энэ сүүтэй нь зүгээр л гаргачихаж чадахгүй учир нь тэрээр хүүхдэд өгнө гэж батлаж чадах өөрийнх нь хүүхэд дэргэд нь байхгүй байна гэжээ.

Popplewel Калифорнийн Оранж хотод байгаа 9 сартай хүүдээ энэхүү сүүг аваачиж өгөх төлөвлөгөөтэй байсан гэсэн боловч ОУНАА –нхан болохоор бизнес аялал хийж байгаа мөн энэ сүүг нь хэрэглэх хүнгүйн улмаас л сэжиглэсэн байна.

Popplewell шиг олон бизнесийн аялагчид энэ бүхэнд бухимдсан байх гэж бодсоноос ОУНАА ч бас тэднээс уучлалт гуйж буй юм.

Тэд эмэгтэйчүүдийн хүүхдээ ямар тохиолдолд саасан сүүгээрээ хооллодгыг сайн ойлгодоггүй бололтой. Ихэнх тохиолдолд хүүхдийнхээ хажууд байж чадахгүй үедээ л сааж хэрэглэдэг шүү дээ. Америкууд бас юманд туйлширдаг л юм байна. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.