04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Цагаачдыг барих явдал гэр бүлүүдийг салгаж байна.

Америкийн засгийн газраас явуулж буй хууль бус цагаачдын бодлогоос болж хүмүүсийг гэр болон ажлын газраас нь барьж авч явах нь ихсэж буйгаас тэдний орхигдсон хүүхдүүдийг түр харах газар болон хамаатануудад нь шилжүүлэн өгч байна.

Хууль бус цагаачдын 3 сая гаруй Америкт төрсөн хүүхдүүдийн ядаж нэг эцэг эх нь хууль бус цагаач байдаг,мөн Америк гэр бүлийн аравны нэг нь цагаачын статустай байдаг,хамгийн багадаа гэр бүлүүдийн нэг гишүүн нь хууль бус байдаг байна.Тэгээд ч Америкт төрсөн хүүхэд автоматаар Америкийн иргэн болдог учраас энэ нь нутгаасаа гарах субъект болж чадахгүй юм.

Америкийн засгийн газраас явуулж буй хууль бус цагаачдын бодлогоос болж хүмүүсийг гэр болон ажлын газраас нь барьж авч явах нь ихсэж буйгаас тэдний орхигдсон хүүхдүүдийг түр харах газар болон хамаатануудад нь шилжүүлэн өгч байна.

Хууль бус цагаачдын 3 сая гаруй Америкт төрсөн хүүхдүүдийн ядаж нэг эцэг эх нь хууль бус цагаач байдаг,мөн Америк гэр бүлийн аравны нэг нь цагаачын статустай байдаг,хамгийн багадаа гэр бүлүүдийн нэг гишүүн нь хууль бус байдаг байна.Тэгээд ч Америкт төрсөн хүүхэд автоматаар Америкийн иргэн болдог учраас энэ нь нутгаасаа гарах субъект болж чадахгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Massachusetts –н New Bedford –н Америкийн цэрэг армийн савхин хантаазыг хийдэг савхин хувцасны үйлдвэрээс 361 ажилчин баривчилсаны дотор хүүхэдтэй эмэгтэй хүртэл байсан байна.Энэхүү эхлэж буй үйл ажиллагааг Ардчиллын Deval Patrick”Хүмүүлэгийн хямрал” хэмээн нэрлэсэн байна.

Нялх хүүхдүүдэд туслах зорилгоор идэвхитэй арга хэмжээ авагч холбоонынхон тэдний живхийг солих,болон хүүхдүүдийн хоол,хүнс,хэрэгцээтэй зүйлсийн хандивийг цуглуулж байгаа ч энэхүү хүүхдийн асрах газар нь 35 хан хүүхдийг л нөөцтэй юм байна.

Түүнээс гадна тэнд нэг хүүхэд ээжийнхээ сүүгээр хооллож чадахгүй байгаагаас шингэний дутагдалд орсон байна учир нь түүний ээж хорих газар байгаа юм байна.

“Америкт төрсөн хүүхдүүд цаашдаа яах бол?, эдгээр хүүхдүүд хууль тогтоогчидын гаргасан алдааны хохирогчид болж, ээжээсээ салж байна тэдэнд юу юунаас илүү ээж нь л хэрэгтэй,” гэж New Bedford-н Цагаачдад туслах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Helena Marques хэлсэн байна.

Нэгэн эмэгтэйг Техаст аваачсаны дараа түүний 7 настай хүү нь тусламжийн шууд утсанд холбогдон гэр бүлээ дахин нийлүүлэхэд нь туслахыг гуйсан байна. Massachusetts –н засаг дарга хэлэхдээ тэр эмэгтэйг Massachusetts-даа эргэн ирэх байх хэмээн найдаж байна гэжээ.

Massachusetts-н  37 нийгмийн ажилтанаа баривчлагдсан эмэгтэйчүүдтэй ярилцлага хийлгэхээр илгээсэн байна. Зарим эмэгтэйчүүд хүүхдийг нь аваад явчихаж магадгүй хэмээн айсанаасаа болоод хүүхэдтэй гэдгээ нуух тохиолдол байдаг байна. Үүнд Massachusetts-н Эрүүл мэнд болон Хүмүүнлгийн Үйлчилгээний нарийн бичгийн дарга Judy Ann Bigby хариулахдаа: эцэг эхчүүдтэй нь ярилцлага хийж байх үер мэдээж хүүхдүүдийг нь найдвартай хүмүүст үлдээнэ гэжээ.

 

Immigration and Customs Enforcement/ ICE/- өөрсдийн гэнэтийн дайралтын үйл ажиллагаагаа өмгөөлөн :Манай үйл ажиллагаа дээд түвшинд хүүхдүүдэд нийгмийн үйлчилгээ үзүүлж байгаа хэмээн хэлсэн байна. ICE-н төлөөлөгч Marc Raimondi хэлэхдээ :”Бүхий л баригдсан хууль бус цагаачдыг ярилцлаганд оруулах бөгөөд тэдний хүүхдийнхээ цорын ганц асран хамгаалагч гэдгийг нь тогтоосны дараа тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэжээ.

“Бид DSS/Department of Social Services/ -н зааврын дагуу өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэж  байгаа,Ганц бие эцэг эх болон гэрийнхээ цорын ганц тэжээгч бол тэднийг албадан гаргахгүй” хэмээн ICE-н бас нэг төлөөлөгч Mike Keegan хэлжээ.

“Тэд хууль бусаар орж ирэх шийдвэрийг өөрсдөө гаргасан, итгэхэд бэрх ч тэд цаашдын үр дагаврыг бодож үзээгүйд үнэхээр итгэхийн аргагүй юм”гэж тэрээр үргэлжлүүлэн хэлсэн байна.

Хууль бус цагаачдыг хүчээр гаргахын тулд хатуу арга хэмжээг орон даяар маш эрчтэй эхлүүлээд байгаа ICE-н үйл ажилгааны үр дүнд 13,000 хүнийг баривчласаны улмаас цагаачдын өмгөөлөгчидын эсэргүүцэлтэй тулгарч, олон мянган гэр бүлүүдийг салгаж байгаа юм.ICE-энэхүү үйл ажиллагаагаа Operation Return to Sender гэж нэрлээд байгаа юм байна.

Нэгэн жишээ татахад: 3 хүүхэдтэй нэгэн эмэгтэйг баривчлан саатуулсны улмаас түүний хүүхдүүдийг дүү нь харж байгаа бөгөөд тэрээр хэлэхдээ”Миний эгч өглөө бүр хүүхдүүдээ яаж байна хэмээн утасддаг, тэр уг нь их аз жаргалтай хүн боловч одоо бол тэднээсээ салаад сэтгэлээр маш их унаж байгаа учир нь тэд нь дэндүү жаахан”,Гурван хүүхдийнх нь хоёр болох 4 настай Angel болон 1 настай Amanda нь Амеркийн иргэн.Тэдний ээж нь 17 тойдоо ээжийгээ даган Guatemala-гаас 10 жилийн өмнө ирж үйлдвэрт 2 жил ажиллаж байсан байна.

“Хүүхдүүд нь ээжийгээ байхгүй байгааг мэдрэн унтахынхаа өмнө эхийгээ нэхэн уйлдаг, бид зөвхөн тэрнийг хүүхдүүдээс нь салгахгүй байгаасай гэж найдан хүлээх л үлдлээ”гэж ярижээ.

12 сараас хойш гэнэтийн довтолгоонд өртсөн 160 гаруй гэр бүл болон хувь хүмүүст Denver-н Catholic Charities гэх зэрэг газрууд тэдэнд mortgage-н чек,хэрэгтэй зүйлс болон утасаар хангаж мөн супермаркетын бэлгийн карт зэргийг өгсөн гэж Буяны байгуулгын дэд ерөнхийлөгч Ernie Giron хэлсэн байна.

Та баривчлагааны тухай сонирхож байвал энд дарна уу


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.