04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Цагаачлалын шинэтгэлийг батлуулах Бушийн эцсийн боломж

...Өнгөрсөн сонгуулийн судалгаагаар Латин америк гаралтай сонгогчид Бүгд Найрамдахчуудыг эсэргүүцэн, ихээхэн хэмжээгээр Ардчилсан намынханд санал өгсөн гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь цагаачлалын асуудалд хандаж байгаа Ардчилагчдын байр сууринд эерэгээр нөлөөлнө гэж зарим судлаачид үзэж байна. Энэ хандлага нь Латин америкчуудын төлөөлөл болсон цөөнх Бүгд Найрамдахчуудад ч Бушийн хөтөлбөрийг дэмжихэд хүргэх магадлалтай гэнэ...
...Конгрессийн баталж дөнгөөд байгаа цагаачлалтай холбоотой ганц хуулиар хууль бус хил зөрчилийг бууруулсан. Үүний хажуугаар, Эх газрын аюулгүй байдлыг хамгаалах департамент /Department of Homeland Security/ ажлын байранд хууль бус цагаачдыг ажиллуулахыг хориглосон хуулийг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд, ялангуяа газар тариалангийн салбарын ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа. Тариалагчид зуу зуу мянган ам долларын алдагдалд орж байгаагаа улс даяар зарлаж гомдоллож байгаа. Хууль боловсруулагчдад найдаж суухад, дээрх үйл ажиллагаа олон талт цагаачлалын шинэтгэл хийх боломжийг нэмэгдүүлж байна...
Сонгуулийн сурталчилгааны талаар хүмүүс янз бүрээр ярьж хэлдэг ч, 1999 онд Техасын Засаг дарга байхдаа Жорж Буш Иова мужийн консервативчуудын өмнө цагаачлалын шинэтгэл хийх цаг болсон тухай анх хөндсөн нь олон нийтэд түүнийг сонгуулийн реклам гэхээсээ илүү зүрх сэтгэлийнхээ угаас хүсч байгаа гэсэн итгэл үнэмшил яах аргагүй төрүүлж, удалгүй энэ асуудал түүний мөрийн хөтөлбөр, цаашилбал түүний ерөнхийлөгчийн ажлын тулгын чулуу болсон билээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Тони Снөү “Бушийн хувьд цагаачлалын тогтолцоог шудрага бөгөөд аюулгүй байлгах нь түүний хувийн маш том зорилт” гэж тэмдэглэдэг.
Тэгвэл одоо уг зорилт бодит байдалд биелэх сүүлчийн боломж ерөнхийлөгч Бушд үлдээд байна. Биелүүлж чадаагүй түүний энэхүү амлалт болсон цагаачлалын шинэтгэлийн хуулийг Конгресс ирэх долоо хоногт хэлэлцэх байх. Энд Бушийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Сенат болон Хаус дахь ардчилсан намын лийдерүүд үзэж байна. Сенатын олонхийн ахлагч Harry Reid-ийн хэвлэлийн төлөөлөгч Jim Manley энэ хууль батлагдахад бүгд найрамдахчуудын дэмжлэг хэрэг болно, энд ерөнхийлөгч Бушийн нөлөө хэрэг болно гэлээ. Гэтэл Цагаан ордоны хүч нөлөө Иракийн асуудлаас болоод суларсаар байдаг. Конгресст Ерөнхийлөгчийг хүндэтгэн авч хэлцэхээ болиод байдаг.
Өнгөрсөн 11 сард Конгрест олонх болсон Ардчилсан намын ялалт, хилийн хяналтыг чангатгаж, ажил олгоход зохих хяналт тавьдаг болох, шинэ зочин-ажилтан хөтөлбөр болон нэгдсэн улсад оршин байгаа 12 сая хууль бус цагаачдыг хэрхэх тухай асуудлыг шийдвэрлэх зэрэг багц, түүний томьёолсноор, “олон талт цагаачлалын шинэтгэл” батлагдан хэрэгжих магадлал нэмэгдсэн байх ёстой. Эл үйл явдалтай зэрэгцэн Бушийг үл дэмжигч хүчтэй дуу хоолой болсон ихэнх Бүгд Найрамдахчууд сонгуульд ялагдсан. Өнгөрсөн сонгуулийн судалгаагаар Латин америк гаралтай сонгогчид Бүгд Найрамдахчуудыг эсэргүүцэн, ихээхэн хэмжээгээр Ардчилсан намынханд санал өгсөн гэсэн үзүүлэлт гарсан. Энэн нь цагаачлалын асуудалд хандаж байгаа Ардчлагчдын байр сууринд эерэгээр нөлөөлнө гэж зарим судлаачид үзэж байна. Энэ хандлага нь Латин америкчуудын төлөөлөл болсон цөөнх Бүгд Найрамдахчуудад ч Бушийн хөтөлбөрийг дэмжихэд хүргэх магадлалтай гэнэ.
Өнгөрсөн сонгуулийн нөлөө нь Бушд ялангуяа Хауст хангалттай дэмжлэг авахад хүчирэхгүй. Тэгэхээр нэмэлт дэмжлэг авах нь ерөнхийлөгч Бушаас хамаарна гэж хоёр намын хууль боловсруулагчид санал нэгтэй байна. Бушийн улс төрийн сул дорой байдал нь олонхийн суудал авсан Ардчилсан намынханд ерөнхийлөгчийг дэмжих нь өөрсдийн байр суурийг ганхуулах аюултай болоод байгаа юм. Бушд ямар хөшүүрэг байна? Бараг хөшүүрэг алга гэж Бүгд найрамдахчууд үзэж байна.
Ерөнхийлөгч Бушт тулгараад байгаа хамгийн төвөгтэй зорилт бол нэгдсэн улсад хэдийнээ оршин сууж байгаа 12 сая хууль бус цагаачдийн асуудлыг шийдэх шийдлээ амжилттай “зарах” юм. Сенатын чуулганд тун удахгүй өргөн баригдахаар Ардчилсан намын Ted Kennedy болон Бүгд найрамдах намын John McCain нарыг санаачилсан хуулийн төслөөр ихэнх хууль бусчуудад “иргэншил олгох” боломж олгох юм. Эсэргүүцэгчид үүнийг “өршөөл" гэж үзэж байгаа. Харин Бушийн ингэж “хуулийн дагуу болгох” тал дээр дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байдаг. 1 сарын 8-нд хийсэн уулзалтын үеэр олон талт хууль зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэхээ амласан, уг хууль зүйн орчин гэдэг нь эцэстээ иргэншил олгох зам гэж ойлгож байгаа тухай Kennedy мэдэгдсэн.
Сөрөг хүчний хүчтэй байр суурийн ачаар Бушд сүүлчийн нэг боломж үлдээд байна. Конгрессийн баталж дөнгөөд байгаа цагаачлалтай холбоотой ганц хуулиар хууль бус хил зөрчилийг бууруулсан. Үүний хажуугаар, Эх газрын аюулгүй байдлыг хамгаалах департамент /Department of Homeland Security/ ажлын байранд хууль бус цагаачдыг ажиллуулахыг хориглосон хуулийг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд, ялангуяа газар тариалангийн салбарын ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа. Тариалагчид зуу зуу мянган ам долларын алдагдаж орж байгаагаа улс даяар зарлаж гомдоллож байгаа. Хууль боловсруулагчдад найдаж суухад, дээрх үйл ажиллагаа олон талт цагаачлалын шинэтгэл хийх боломжийг дэмэгдүүлж байна гэж Сенат дахь Бүгд Найрамдахчуудын тал үзэж байна. Бушд хүлээх цаг үлдээгүй. Ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил Уошингтоныг “уймруулж” эхлэхээс өмнө амжиж Reid хоёр намын хамтарсан шинэ хуулийн төсөл бэлдэж Конгрессоор оруулахаар найдаж байгаа аж. Хэрэв ирэх 8 сар гэхэд оруулж амжихгүй бол энэ асуудал зогсонги байдалд орно гэнэ.

Мэдээлэлийг time cэтгүүлийн 3 сарын эхний дугаараас хөрвүүлсэн Г.Баяраа, Мэрилэнд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.