04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Эдийн засгийн ухааны доктор, СЗХ-ны дарга асан С.Даваасүрэн: Улс төрийн нам батөрийн албанд бий болсон гажуудлыг засаж байж бид цааш хөгжинө.

Доктор С.Даваасүрэн өнөөгийн Монгол төрийн чадавхи, хариуцлагын талаар мэдэгдэлхийв. Мэдэгдэлд “Төр үр дүнтэй, сайн ажиллахад шаардагддаг биет бус хүчин зүйл гэжбайдаг. Тэр нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах хэрнээ маш чухал хүчин зүйлийг итгэлхэмээдэг. Иргэд, олон нийт төр маань сайн шийдвэр гаргадаг гэдэгт итгэх, харин төр ньхэлсэндээ хүрч, хийх ёстойгоо хийж тэр итгэлийг алдахгүй байх ёстой. Ийм тэнцвэртогтож байж гэмээнэ төрдөө итгэх иргэдийн итгэл нэмэгддэг, харин төр нь сайнажиллахгүй бол төрдөө иргэд үл итгэнэ, иргэд нь төрөө дэмжихээ больдог. Энэ итгэлцэлийн тэнцвэр алдагдаж, төрдөө хандах иргэдийн хүсэл, шаардлага нэмэгдэхийнхэрээр тэр нь төрийг ёроолгүй ангал руу хөтөлдөг. Өнөөдөр манайд амтай хэлтэй болгоншударга ёс, хариуцлагын тухай ярьж байна.

Төр түмний төлөөх ажилд ахиц дэвшил гарахёстой. Энэ хамгийн чухал шалгуурын нэг. Гэтэл, ажилд ахиц дэвшил гарсаныг хэн чсонирхохгүй, хэн ч ярихгүй. Ахиц дэвшил гаргахын тулд ямар хүчин чармайлт, цагхугацаа, нөөц бололцоо ашигласан нь бас л сонин биш. Эцсийн дүндээ үр дүнд суурилжажилласан уу, өдөр хоногийг зүгээр өнгөрүүлсэн үү хоёрын үнэлэгдэх байдал яг адилханбайхад хариуцлага тооцох нэрийдлээр ашиг хонжоо эрэлхийлж, албан тушаалаар хөөцөлдөх нь шинэ маягийн хэлмэгдүүлэлт гарч ирэх, шударга ёс алдагдах томоохонэрсдэлийг бий болгож байгааг онцлов. Төрийг төвхнүүлэгчид түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, тархиндаа ширгээж,бодолдоо богшоосон бодлого шийдвэрээ олон нийтдээ толилуулдаг, улсаа хөгжүүлэхзамыг заагч, шилдэг боловсон хүчин байх ёстой билээ. Тэдэнд тавигдах ёс зүйн болонмэргэжлийн шаардлага, шалгуур өндөр, хуримтлуулсан туршлага арвин байж гэмээнэтөрийн гаргах шийдвэр мэргэн, түмнийхээ төлөө байж чадахыг сануулжээ.Үнэхээр Монгол төр хариуцлагатай байна гэдэг нь амласнаа биелүүлж, хэлсэнээ хийдэгбайх явдал юм. Харин бодсоноо зарлаад, зарласнаа мартаад, өнөөдөр нэгийг маргаашөөрийг амлах нь төрийн харамсмаар хариуцлагагүй байдал юм.Доктор С.Даваасүрэн эрх баригч МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцсон юм. Тус намын 2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрт“Бид хамтдаа Иргэдээ ядуурлаас аварч Эдийн засгаа хямралаас гаргаж Эх орноо өрнөөссалгаж Төрийн дампуурлыг засч Тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна”гэсэн уриатайгаар 5 бүлэг 31 зүйл 400 гаруй заалттайгаар боловсруулагдсан.Хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах нь төрийн эрх баригч МАН-ын үнэт зүйлс,улс төрийн эрх ашиг, иргэдийнхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлага юм. Тиймээс ялалтынмөрийн хөтөлбөрийн амлалтаа хэрхэн биелүүлж, яаж хэрэгжүүлж ажилласныг дүгнэнцэгнэж, тооцон нягталж олон түмнээ толилуулах болно гэдгээ мэдэгдлээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.