05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

4сарын 2нд Амеркийн H1-B визний шалгаруулалт эхлэнэ

Өнгөрсөн жил цагаачлалын албаныхан буюу Immigration and  Naturalization Service (INS) 4 сарын2 оос 5-р сарын 26 хүртэл 65,000 гаруй хүсэлтийг хүлээн авч уг виз г тарааж өгсөн билээ.Хууль тогтоогчид 2004 оны санхүүгийн жилд H1-B визыг 195,000 р таслаж байсан ч үүнд орох хүсэлтэй хүмүүсийн тоо улам бүр өссөөр байгаа юм.

Энэ жил Америкт ажлын виза авахаар харж байна уу? Тийм бол найдварыг чинь гонсойлгох нь.

Энэ жилийн H-1B визанд мэдүүлэгчдэд хугацаа байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ визаны байг хугацаа нь удаан үргэлжлэхгүй ажээ. Өнгөрсөн жил цагаачлалын албаныхан буюу Immigration and  Naturalization Service (INS) 4 сарын 2 оос 5-р сарын 26 хүртэл 65,000 гаруй хүсэлтийг хүлээн авч уг визaг тарааж өгсөн билээ.Хууль тогтоогчид 2004 оны санхүүгийн жилд H1-B визыг 195,000 р таслаж байсан ч үүнд орох хүсэлтэй хүмүүсийн тоо улам бүр өссөөр байгаа юм.

INS 6 сарын хугацаанд л хүмүүсийн маягтыг хүлээн авах боловч цөөхөн хэдхэн сард энэхүү хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүй юм. Энэ хугацаанд маш цөөхөн өдөр л визыг тараана гэж цагаачдын хуульч хэлж байгаа юм.

Уг H1-B виз нь гадаадын мэргэжилтнүүдийн хувьд маш түгээмэл байдаг бөгөөд учир нь энэ хамгийн хялбар гарц юм.Уг хүсэлт гаргагч  буюу маягт бөглөгч нь баклаврын зэрэгтэй байхаас гадна Амеркийн компаниар ивээн тэтгүүлсэн байх юм . H1-B д хамрагддаг энгийн мэргэжлүүдээс дурьдвал  эрдэм шинжилгээний ажилтан, уран барилгач, инжинер, компьютерийн программист, багш, нягтлан бодогч болон эмч г.м .

Уг виз нь зөвхөн ивээн тэтгэж буй компаниар хүчин төгөлдөр байх ба тухайн хүн ажлаасаа гарах юмуу халагдвал виз нь хүчингүй болно. H1-B- н шугамаар ажиллаж буй ажилчин нь эхлэн орохдоо 3 жилийн хугацаатай гэрээн дээр гарын үсгээ зурах ба хүсвэл дахин 3 жилээр сунгах боломжтой юм.

Ямар ч орон нутагт байлаа гэсэн хүмүүс шуудангаар дамжуулан баталгаажуулаад 4 сарын 2 гэхэд явуулах боломжтой гэвч уг илгээмж цагаасаа өмнө ирвэл шууд автоматаар татгалзана. Мөн та төлбөрөө төлөөгүй тохиолдолд болон буруу бөглөсөн тохиолдолд бас л автоматаар татгалзсан хариу авах болно.

Зарим үйлчлүүлэгчид уг процессын уралдааны шинж чанарыг сайн ойлгодоггүй. “Зарим нь маягт бөглөхөд бэлтгэх дахин нэг хоног сунгаж өгөхийг хүсэхэд нь бид : та хэрвээ одоо хийх боломжгүй байгаа бол дараа жил бол доо гэж хэлдэг” хэмээн Балтиморын Цагаачдын өмгөөлөгч Sheela Murthy хэлсэн байна.

Энэ нь эрт ирсэн хүнд хамгийн түрүүнд үйлчилнэ гэдэгтэй арай л дүйцэхгүй л дээ. Эхний 2-3 хоногт ирсэн дугтуйнуудын INS –нхан нээж үзээд хамгийн сайн бөглөсөн 65,000 маягтыг сонгон авч  баталгаажуулдаг. Гэвч тоо нь гүйцсэн л бол тэд уг ажилгааг цааш нь үргэлжлүүлдэггүй.

“ Даваа гариг бол хамгийн их ачааллын өдөр бөгөөд бид тохиромжтой хүмүүсийг сонгохын тулд бидэнд нэмэлт туслалцаа хэрэгтэй болдог” хэмээн INS –н төлөөлөгч хэлсэн байна.

Хүмүүсийг хасахад тйим ч олон сонголт байдаггүй. Зарим нэг виз онцгой шаардлага тавьсан байдаг. Жишээ нь 0-1 визыг онцгой гоц авьяастай хүмүүст олгоно. Үүнд нь Нобелийн шагналтан, мэргэжлийн тамирчин, онцгой авьяастай хөгжимчин гэх мэт хүмүүст нөөцөнд үлдээдэг.

Өөр нэг сонголт бол J-1 эсвэл виз ээ солиулах. Энэ нь маш хязгаарлагдмал боловч уг хүн Америкаас зайдуу амьдарч энд ирсэн л бол тэднийг сурган өөрсдийнх нь төрлөх хотруу явуулдаггүй.Мөн түүнчлэн уг хүсэлт гаргагч нь 35 наснаас доош байх ба баклаврын зэрэгтэй байна.Хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд уг хүнийг 18 сарын хугацаагаар Америкт байхыг зөвшөөрдөг ажээ..

Өндөр түвшний удирдлагын ажилтан болон Менежирүүд L-1 виз д хамрагдах боломжтой бөгөөд АНУ –д үйл ажиллагаа явуулдаг компани нь хилийн чанад дахь өндөр түвшний ажилдыг АНУ-руу шилжүүлэхэд хэрэглэдэг.

Энэ нь хэдийгээр H1-B тэй адилхан ч гэсэн, уг ивээн тэтгэгч компани энэхүү албан тушаалд тохирч байгаа эсэхийг шалгаж ажиллана.Энэ нь ямар утгатай вэ гэвэл уг маягт бөглөгч өөрийн бүхий л ур чадварыг дэлгэн үзүүлэх ёстой болдог.

“Хэрвээ та H1-B –гийнх шиг цалин авна гэсэн шаардлагаас зугтахыг оролдвол L-1B г авахад хэцүүхэн байх болно. Уг үйл явц нь компаниудад хүндрэл учруулдаг. Тэгээд ч зарим компаниуд өөрсдийн бүтцийн зохион байгуулалтыг тэр болгон дэлгэн тавих дургүй байдаг ” хэмээн Kirberger хэлсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.