03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Gates:Цагаачдыг улам ихээр оруулж ирэх нь Америкийн технологит хэрэгтэй

  “Үеийн үед Америк орон дэлхийн хамгийн шилдэгүүд болон ухаантангуудын сурах, ажиллах ба амьдрахаар тэмүүлдэг газрын нэг байж тэднийг үргэлж өөртөө татдаг байсан гэж тэрээр Конгресс дээр хэлсэн байна. “Харамсалтай нь Америкийн цагаачлалын бодлого яг л бидэнд тэд хамгийн ихээр хэрэгтэй болсон энэ үед тэднийг үргээж байна гэжээ.

Microsoft –н босс Bill Gates өнгөрсөн долоо хоногт Конгресст үг хэлэхдээ: Америкийн өндөр-технологижсон аж үйлдвэрийн үйл ажиллагааг хэвээр хадгалж үлдэхийн тулд АНУ-н виза олголтыг болон цагаачдад үзүүлж буй хоригуудыг сулруулах хэрэгтэй гэсэн байна.

“Үеийн үед Америк орон дэлхийн хамгийн шилдэгүүд болон ухаантангуудын сурах, ажиллах ба амьдрахаар тэмүүлдэг газрын нэг байж тэднийг үргэлж өөртөө татдаг байсан гэж тэрээр Конгресс дээр хэлсэн байна. “Харамсалтай нь Америкийн цагаачлалын бодлого яг л бидэнд тэд хамгийн ихээр хэрэгтэй болсон энэ үед тэднийг үргээж байна гэжээ.

{mosgoogle}

Ур чадвартай ажилчдын “Аймшигтай хомсдол” , аюулгүй байдлын үүднээс үүнийг зогсоож болохгүй ч визаны бодлого лав арван жил өөрчлөгдөхгүй байсаар байна” хэмээн Gates иш татсан байна.

“ Энэ нь эдийн засгийн өөрийнх нь сонирхол болон хүн төрөлхтөн аль алиныг нь хамран бидэнд их төвөг учруулж байна, ” “Хэрвээ тэр олон хүмүүсийг бидэнд өрсөлдөөнд ялагч болоход туслуулахыг зөвшөөрөхгүй гадуурхаад байвал Америк технологийн энэ тэргүүн байр сууриа цаашид хадгалахад хэцүү л болох байх” гэж Microsoft –г үүсгэн байгуулагч хэлсэн байна.

Gates хэлэхдээ “Энэхүү улс төрийн бодлогын өвчний нөлөө нь ихэнхдээ Microsoft-н өдөр тутмын ажилд нөлөөлж байна” гэжээ.

Тэрээр нэн онцгойлон энэхүү H1-B визийг ашиглан мэргэшсэн ажилчидыг 7 жил хүртэл авч ажиллуулж байгаа ч Америкийн технологи үйлдвэрлэгч компаниуд энэ визаны хязгаар нь жилд 65,000 хүн гэж хязгаартай байгаа нь хэт бага байна гэж гомдоллож байгааг тэрээр давтан хэлсэн байна.

“Өнөөгийн энэхүү хөтөлбөрийн доор, H1-B визаны хязгаарласан энэхүү тоо жил ирэх тусам л хурдан дуусдаг болж байна мөн энэ хөтөлбөрийг анхнаас нь дур зоргоороо 65,000 гэж тооцоолон тавьсан явдал нь АНУ-н аж үйлдвэрт мэргэшсэн ажилтан шаардлагатай байгааг бодолцож үзээгүй хэрэг” хэмээн Gates хэлсэн байна.

Тэрээр 10 сарын 1-нээс эхлэдэг 2008 оны санхүүгийн жилд “Бидний тооцоолсоноор H1-B виз дараа сар гэхэд шавхагдах байх тиймээс тэд эхний сард л маяг бөглөх боломжтой. Энэ нь юуг хэлээд байна вэ шинэ H1-B виза байхгүй болж байна гэсэн үг бөгөөд уг виза нь хамгийн нарийн мэргэжлийн ажилчдыг авахад голлон хэрэглэдэг визаны категори юм. Ойролцоогоор 18 сарын дараа энэ виза гарч ирэх болоод байгаа юм ”гэсэн байна.

Чадвартай ажилчид зөвхөн ногоон картны категорт орж 5 жилийг хүлээж өнгөрүүлэх болдогоос ногоон картны категорт орж байгаа ажилчдын тоо асар ихээр хуримтлагдан түгжигдэж
байна.
Gates хамгийн сүүлд хэлэхдээ чухамхуу манай хамгийн шинэлэг салбарт хэрэгцээтэй болдог
Энэтхэг болон Хятадын чадварлаг мэргэжилтэнгүүдийн хүлээх хугацаа нь бүр илүү урт байгаа нь
гайхалтай хэрэг гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.