05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Дэлхийн II-р дайны эмсийн хүрээлэнгийн талаар дахин уучлалт гуйхгүй

Хэдийгээр Америкийн Конгресс-с энэ талаар тогтоол гаргасан боловч, Япон дахин Дэлхийн 2-р дайны үед армид нь байсан эмсийн хүрээлэнгийн талаар уучлалт гуйхгүй гэдгийг Японы ерөнхий сайд Shinzo Abe даваа гаригт засгийн газрын хурал дээр хэлсэн байна.

Abe хэлэхдээ 1930-1940 оны үед Азиар дамнуулан охид бүсгүйчүүдийг авчирч бэлгийн хүчирхийлэлд оруулж байсан гэсэн Америкийн Төлөөлөгчдийн танхимаас гаргасан мэдүүлэг нь ямарч баталгаатай үндэслэл алга хэмээн хэлсэн байна .

Түүхчдийн үзэж байгаагаар 200,000 орчим эмэгтэйчүүдийн ихэнхийг Солонгос болон Хятадаас авчирч, дайны үед Японы цэргийн баазад эмсийн хүрээлэнд үйлчлүүлж байсан гэсэн судалгаа байгаа гэнэ.

Хэдийгээр Америкийн Конгресс-с энэ талаар тогтоол гаргасан боловч, Япон дахин Дэлхийн 2-р дайны үед армид нь байсан эмсийн хүрээлэнгийн талаар уучлалт гуйхгүй гэдгийг Японы ерөнхий сайд Shinzo Abe даваа гаригт засгийн газрын хурал дээр хэлсэн байна.

Abe хэлэхдээ 1930-1940 оны үед Азиар дамнуулан охид бүсгүйчүүдийг авчирч бэлгийн хүчирхийлэлд оруулж байсан гэсэн Америкийн Төлөөлөгчдийн танхимаас гаргасан мэдүүлэг нь ямарч баталгаатай үндэслэл алга хэмээн хэлсэн байна .

Түүхчдийн үзэж байгаагаар 200,000 орчим эмэгтэйчүүдийн ихэнхийг Солонгос болон Хятадаас авчирч, дайны үед Японы цэргийн баазад эмсийн хүрээлэнд үйлчлүүлж байсан гэсэн судалгаа байгаа гэнэ.

Үүнд охид эмэгтэйчүүдийн заримыг нь хулгайлан авчирч уг эмсийн хүрээлэнд байлгаж Япон цэргүүдийн хохирогч болдог байсан байна.

Гэвч Японы эрдэмтэд болон улс төрчид ерөнхийдөө цэрэг армид нь эмэгтэйчүүдийг авчирч хүчээр хэрэглэж байсан гэдэгт эрс эсэргүүцэж байгаа бөгөөд уг зүй бус үйлдэлтэй холбоотой жагсаалын байлдагчдын гэрээ байгуулагчидыг буруушаасан байна.

Эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж,тэднийг хулгайлан авчирч цэргүүдийг хангаж байсан гэх ямарч үндэслэл алга гэж тэрээр хэлсэн байна.

Гэвч тэрээр уг зуучлагчдыг эмэгтэйчүүдийг бие үнэлэхийг албан хүчээр хийлгэхийг үгүйсгэхгүй гэжээ. Мөн тэрээр цааш нь тайлбар хийгээгүй юм байна.

Америкийн Төлөөлөгчдийн танхим Японы засгийн газрыг уучлалт гух ёстойг шаардаж байгаа бөгөөд Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн сард нэгэн эмэгтэйн мэдүүлэгийг сонссон аж тэр эмэгтэйн мэдүүлэгт дурдсанаар Японы цэргийн удирдлагууд түүний эрх чөлөөг нь хаан удаа дараа хүч хэрэглэж түүгээр ч үл барам “тайтгаруулагч эмэгтэй” хэмээн нэрлэдэг байсан байна.

Абэ энэхүү мэдүүлэгийг ямарч үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа хууль тогтоогчид хэлсэн байна. Уг ерөнхий сайд 9-сард сонгогдсоноосоо л эхлэн хямралд ороод байгаа бөгөөд Олон Улсын түвшин дахь Японы хүний эрхийн асуудал нь аюулд ороод байгаа талаар шүүмжлүүлсээр ирсэн юм.

“Хэрвээ Япон улс уучлал гуйхгүй бол Олон Улсын байгууллагууд Японыг хүний эрхийн талаар хичээл заалгуулж байгаагүй юм байна хэмээн бодох болно гэдэгт би эмээж байна” хэмээн Ардчилсан намын хууль тогтоогч Toshio Ogawa хэлсэн байна.

Тэгээд ч энэ асуудал нь Япон болон хөрш орнуудынх нь хооронд дахин харилцаагаа сэргээхэд нь хүндрэл учруулж болзошгүй юм.1930-1940 онд Японы эзэнт улс Азийг эзлэж байсан бөгөөд,Хятад болон Өмнөд Солонгостой харилцах харилцаа нь сүүлийн жилүүдэд хурцадмал байгаа боловч Абэ уг харилцааг дахин сэргээх ажлыг эхлүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Абэ Өмнөд Солонгос болон Филлипны өдөөн хатгасан үйлдэлд нь сануулга өгсөн байна.Солонгосын Гадаад хэргийн сайд “Түүхийн үнэнийг гуйвуулж байна” хэмээн Абэ г буруушаасан байна.

1993 онд гол танхимынх нь нарийн бичгийн дарга Yohei Kono уучлалт гуйхыг хүсэж  байсан ч засгийн газараар батлагдаагүй байна. Үүний дараагаар Японы сэтгүүлч батлан хамгаалахынхаа бичиг баримтаас цэрэг армид эмсийн хүрээлэн байсан тухай илрүүлж байсан ч Токио энийг бас л няцаасан байна.

Хохирогчид болон тэдний дэмжигчид нь шахалт үзүүлээд ч засгийн газраасаа нөхөн төлбөр олж аваагүй юм.1995 онд Япон нөхөн олговорын санг нээхээр төлөвлөсөн ч засгийн газраас хөрөнгө өгөхөөс татгалзаж, уг сан 3-р сарын сүүлээр хаагдсан байна.

Абэгийн засгийн газар шүүмжлэгчидээс нүүрээ бууруулахыг хичээж байгаа ажээ.Гол Танхмийн Нарийн бичгийн дарга Yasuhisa Shiozaki хэлэхдээ мэдээллийн хэрэгсэлүүд Абэ –ийн тайлбарыг гуйвуулж байна гээд үнэхээр энэ хөрш орнуудтайгаа холбоотой түүхийн асуудлыг шийдэхийн тулд “холыг харсан дэвшилтэт” арга замыг эрэлхийлэх нь зүйтэй гэж хэлсэн байна. 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.