05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ажлын байр байгаа хэдий ч иргэд ажиллах сонирхол бага байна гэв

Хөдөлмөрийн салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдах ажилтнууд чуулах гэж байна. Хөдөлмөрийн яам “Хөдөлмөрийн салбарын бодлого, хамтын ажиллагаа” форумыг энэ сарын 24-ны өдөр Хөдөлмөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй байгууллагын хүний нөөцийн удирдах ажилтнууд дунд зохион байгуулах гэж байгаа талаар Хөдөлмөрийн судалгааны институтын захирал М.Чимэддорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Хөдөлмөрийн судалгааны институтын захирал М.Чимэддорж, “Энэ форумын гол зорилго нь Засгийн газар болоод хувийн хэвшлийнхний ойлголцол, итгэлцэлийг бий болгох юм. Засгийн газрын бодлогыг хувийн хэвшлийнхэнд зөв ойлгуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээлд бий болоод байгаа ажилгүйдлийг бууруулахын тулд хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс ажил олгогч болоод ажил хайгчид чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. Хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олон бий. Мөн ажлын байр шинээр ч бий болж байна. Иргэдийн ажил хийх сонирхол, мэргжлийн ур чадвар зэргээс шалтгаалан ажилгүйдэл их байгаа. Судалгаанаас харахад шинээр бий болж байгаа ажлын байрнд шаардагдах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшээгүй байгаа нь ажилгүйдэл ихсэж байгаагийн нэг шалтгаан. Хөдөлмөрийн яам ажлын байрны эрэлтийг хангах, шинээр бий болж байгаа ажлын байр болон одоо байгаа ажлын байруудын тогтвортой байдал зэрэгт судалгаа хийн бодлого боловсруулан ажиллаж байна.

Ч.Ариунболд

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.