05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Гадаадад байгаа иргэдийн санал авах комисс байгуулав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг явуулах комисс байгуулах шийдвэр гаргав.

Комиссыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан даргалж, дэд даргаар нь Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Ш.Солонгоог томилов. Комиссын нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал С.Сүхболд ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь ГХЯ, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оржээ.

Комисс нь сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авахын зэрэгцээ салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, гадаад улсад байгаа  иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих зэрэг эрхтэй билээ. Одоо тус комисс гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг байгуулна.
Мөн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдсан дахин санал хураалтын дүнгийн тухай  асуудлыг хэлэлцэв. Ийнхүү тойргийн хорооны шийдвэрийг үндэслэн  дахин санал хураалтад оролцсон сонгогчдын 53,3 хувийн санал авч сонгогдсон Долгорсүрэнгийн Сумьяабазарын нэрийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Н.Туяа

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.