04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Галт тэрэгний жолооч буруугаа хүлээлээ

Испанийн Сантьяго де Ком¬постела хотод осолдсон галт тэ¬рэгний жолооч Франциско Хосе Гарзон өмнө нь мэдүүлэг өгөхөөс татгалзаад байсан билээ. Гэвч тэр бодлоо өөрчилсөн бололтой. Анхны мэдүүлгээрээ өөрийгөө гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Уг осолд 80 хүн амиа алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 125 хүнээс дахин 2 хүн өвчнөө даалгүй нас барсан гэсэн мэдээ байгаа юм. Харин хэргийн эзэн хэмээн сэжиглэгдээд байгаа галт тэрэгний жолоочийн хувьд тархиндаа бага зэргийн гэмтэл авснаас өөр зүйлгүй, биеийн байдал нь сайн байгаа аж.

Хосе Гарзоны мэдүүлэг, ослын газар хийсэн цагдаагийн ажилтнуудын дүгнэлтэд үндэслэгд¬сэ¬нээр галт тэрэг зогсоол руу хэт хурдтай орж ирс¬нээс болж эргэлт дээр замаасаа гарсан нь ийм олон хүн амиа алдах гол шалтгаан болжээ. Франциско Хосе Гарзон өдгөө 52 настай бөгөөд энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа нэгэн ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.