05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд шаардлага хүргүүлэв

Монгол “Үндэстний хүсэл”-д нэгдэх хөдөлгөөний тэргүүн Б.Буджаргал өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат- Эрдэнэ, Н.Удвал нарт 13 зүйл бүхий шаардлага хүргүүлжээ.

Тэрээр гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаад хангалтгүй буюу “Өнөөгийн Монгол улсын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх шийдлүүд байхгүй, асуудлуудын жагсаалт, ерөнхийлсөн хэлбэрүүд давамгайлсан.

Дэмжинэ, тусална, урамшуулна, санаачилна гэсэн хэзээ ч мартагдаж болох хоосон үгнүүдийн цуглуулга байна” хэмээн ярьсан юм. Мөн сонгогчдод цаасан дээр бичсэн хүслийн жагсаалт эсвэл хоосон амлалтууд хэрэггүй, харин бодит амлалт өгөхийг уриалсан юм. Түүний 13 зүйл бүхий шаардлагад хамтаараа сайхан амьдрах зарчимтай хамтын зах зээлийн эдийн засаг руу шилжих ажлыг эхлүүлэх, аж үйлдвэрлэлийг дахин сэргээж, таван тулгуур хот байгуулах зэрэг асуудлыг тусгажээ.

Б.Санчирмаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.