03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Иргэдэд нийгмийн халамж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

20140507-14

Нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос иргэдэд өгөх зорилгоор “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 10-нд Чингисийн талбайд зохион байгуулах болов.

 

Уг өдөрлөгийг ХАХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран зохион байгуулах юм. Мөн Нийслэлийн 6 дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэдийн асуултуудад газар дээр нь хариулт өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх аж. Нээлттэй өдөрлөгийн үеэр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбартай хамтран ажилладаг арилжааны банкууд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.