05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Иргэний танхимын эхний хэлэлцүүлэгт урьж байна

Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын салбар зөвлөл саяхан Вашингтон хотноо байгуулагдан хилийн чандад суугаа монголчуудыгаа эгнээндээ нэгдэхийг уриалсан билээ. Нийгэм улс төр, ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулхад иргэдийн бодол санааг тусгах, хууль тогтоох явцад иргэн бүрийн оролцоог бий болгох, нийгмийн хариуцлага, хяналт, ил тод, нээлттэй байдлыг хангах зэрэг үндсэн зорилготой энэхүү олон нийтийн байгууллагын төлөөлөлийг америкийн баруун эрэг, бэй аэриагийн монголчууд та бидний дунд бас бий болгох бодит хэрэгцээ амьдралаас урган гарч байна.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо, "Замдаан" сэтгүүл, Бэй Аэриад үйл ажиллагаа явуулдаг бусад олон нийтийн байгууллага хувь хүмүүсийн хамт иргэний танхимын анхны нээлттэй хэлэлцүүлгийг 2011 оны 4 сарын 24-ний Ням гарагт 12 цагаас Оакланд хотноо хийх гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна. Манай анхны хэлэлцүүлэгийн сэдэв "Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийх хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?".

УИХ-ын хаврын чуулганы залшгүй хэлэлцэх асуудлын тоонд ороод байгаа Сонгуулийн хуулийн шинэтгэлтэй холбогдуулан гадаадад суугаа иргэдийн санал бодлыг тусган нэгтгэж хүргэх ажилд хувь нэмэрээ оруулахад манай анхны хэлэлцүүлгийн зорилго оршино.

Мөн энэ үеэр Бэй Аэриад иргэний танхимын салбар зохион байгуулах, үйл ажиллагааны чиглэл гаргах асуудлаар харилцан ярилцаж иргэдийн санаа бодлыг сонсон бусад холбогдох мэдээлэл өгөх болно.

Иргэний танхимын цахим хуудас http://www.president.mn/mongolian/civil-hall


БЭЙ АЭРИАГИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ-ыг зохион байгуулах зөвлөл
Хаяг: 610 16 th Street, Suite # 216, Oakland, CA 94612
Утас: (415) 595 4679, (916) 221 1980


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.