05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Иргэний танхим-АНУ”-гийн ил захидлын хамгийн анхны хариуг ИЗНН-аас өглөө

АНУ дахь Монгол иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Иргэний танхим” анхныхаа хуралдаан, хэлэлцүүлгээр гадаад дахь иргэдийн сонгуулийн эрхийг хөндөн ярилцсан билээ. Ингээд “Иргэний танхим АНУ”-ын Удирдах зөвлөлөөс төрийн өндөрлөгүүд, хууль тогтоогчдод хандан Ил захидал илгээсэн юм. Ил захидалд “…Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх гэж буй энэ үед Гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаарх асуудлыг хэлэлцэж, тус хуулинд тусгаж өгнө хэмээн найдаж…” байгаагаа дурдсан байв. Захидлын санааг Канадад байгуулагдсан “Иргэний танхим” мөн дэмжин, санал нэгтэй байгаагаа илэрхийлснээс гадна Бэй Ареа орчмынхон мөн энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн ажлын албанаас тус ил захидлыг УИХ-ын нийт гишүүдэд албан ёсоор хүргэснээ мэдэгдсэн билээ. Тэгвэл улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд Иргэний зориг –Ногоон Намынхан асуудалд анхаарлаа хандуулан, санаачилгыг дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байна.

ИЗНН-ын хариуг та бүхэнд толилуулж байна.

Даяар Монгол онлайн.

ИРГЭНИЙ ЗОРИГ-НОГООН НАМ

 

ХАРИУ ЗАХИДАЛ

 

АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн “Иргэний танхим”-ийн

 

Удирдах зөвлөлийн гишүүдэд

 

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улстөрийн намуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Та бүхний илгээсэн захидалтай танилцаад хариуг мөн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илгээж байна.

Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж буй энэ үед гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улстөрийн эрхийг нь эдлүүлэх талаар Та бүхний гаргасан санаачлагыг Иргэний Зориг-Ногоон Нам бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцооны нөхцөлд гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах нь бараг боломжгүй зүйл бөгөөд зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилж пропорциональ элемент оруулснаар иргэдийнхээ улстөрийн эрхийг сэргээх боломжтой гэж ИЗ-НН үзэж байгаа юм.

Парламентад суудалтай улстөрийн хүчний хувьд бид уг асуудлыг хуулинд нэмж тусгуулахын төлөө УИХ дахь өөрийн төлөөллөөр дамжуулан идэвхитэй ажиллах болно.

2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.