03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулна

20140527-001

Ази номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцан, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахаар чуулж байна.

 

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага APT-тай хамтран “Кибер аюулгүй байдлын V форум”-ыг зохион байгуулж буй юм. Форумд Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын гишүүн орнуудаас Афганистан, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, Вьетнам,  Камбожи,   Малайз, Малдив, Мянмар, Непал, Филифин, Фижи, Пакистан, Папуа, Шинэ Гвиней, Шриланк, Тайланд, Тонга,  Япон зэрэг  20 орны Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамдын мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч, шинжээчид оролцож байна. Олон улсын байгууллагаас Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага APT, Ази номхон далайн бүсийн орнуудын сүлжээ мэдээллийн төв APNIC, Азийн интернэтийн нийгэмлэг ISOC, NTT, Хонконгийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн холбоо PISA, Токиогийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн иржээ.  Тус форумаар цахим аюулгүй байдлын Балигийн төлөвлөгөөний хэрэгжилт, Спам, хортой код, вирус, аюул занал, будлиан, таних тэмдгийн хулгай, хор хөнөөлтэй цахим хуудсууд болон бага насны хүүхдийн хамгаалалтын талаар хэлэлцэж байна. Түүнчлэн кибер аюулгүй байдлын ойлголтыг  олон нийтэд түгээх, компьютерийн яаралтай тусламжийн багуудын үйл ажиллагааны танилцуулга, шинээр гарч ирж буй аюул, занал, зорилтот халдлага зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Манай улсаас Төрийн захиргааны төв байгууллагууд, банк, Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч операторуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд оролцож байна.  Тус форум “Туушин” зочид буудалд энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм.  

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.