05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хонгил ухаж шоронгоос оргожээ

КАТМАНДУ. /СИНЬХУА/. Балбын нийслэл Катманду хотоос баруун зүгт 280 орчим км зайтай орших Рольпа дүүрэгт найман хоригдол хонгил ухаж, шоронгоос оргожээ.

Рольпа дүүргийн байцаагч Сарож Поуделын хэлснээр, хоригдлууд хорих өрөөнөөсөө найман метр урт хонгил ухан оргосон аж. Тэдгээр хоригдол нь хүчин, орон байрны хулгай, хууль бусаар бараа таваар хил нэвтрүүлсэн хэргээр ял эдэлж байсан байна.
Хонгил ухсан тус өрөөнд 11 хоригдол байсан ч гурав нь оргоогүй байжээ.

35-хан хүн хорих багтаамжтай тус шоронд 87 хоригдол байгаа гэнэ. Балбын шоронгийн хамгаалалтын систем маш муу, хоригдлуудын тоо багтаамжаас хамаагүй өндөр байдгийн улмаас энэ мэт хэрэг түгээмэл тохиолддог ажээ. 2012 оны 11 дүгээр сарын 10-нд Катмандугаас зүүн зүгт 500 км зайтай орших Сунсари дүүргийн шоронгоос 12 хоригдол 30 метр хонгил ухан оргож байсан аж.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.