05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хүний наймааны бүлэглэлийг илрүүлжээ

Бразилийн цагдаагийн газар тус улсад Бангладеш улсын иргэдийг хууль бусаар оруулж ирэх үйл ажиллагаа явуулдаг дээрэмчдийн бүлэглэлийг илрүүлэн баривчилсан тухайгаа мэдэгдлээ. Мэдүүлэгт тэмдэглэснээр Бразильд очиж ажиллахыг хүссэн бангладеш иргэдэд сарын 1,5 мянган долларын цалин амладаг бөгөөд тэд ирээд барилга дээр бараг л боолын хөдөлмөр эрхэлдэг байна.

Түүгээр ч зогсохгүй хууль бус ажилчид дээрэмчдэд Бразильд хүргэснийх нь төлөө мөнгө төлөх ёстой болдог аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Перу улстай хиллэдэг Бразилийн Акре мужид хил гарахаар зэхэж байсан олон тооны хууль бус цагаачидтай холбоотойгоор онц байдал зарлаж байсан билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.