04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэв

20140924-055

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг Иргэний танхимд өнөөдөр боллоо.

 

Хэлэлцүүлгийг нээж Мэдээллийн Технологийн Шуудан, Харилцаа Холбооны Газрын дарга Ц.Жадамбаа “Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм" гэлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд МТШХХГ-ын Шинэчлэлийн Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Г.Чинзориг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага, зорилго, хамрах хүрээ, агуулгын талаар товч танилцуулга хийв. Уг хэлэлцүүлэгт МТШХХГ, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл болон УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон бөгөөд өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо.
Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.

Д.Эрдэнэсувд

Гэрэл зургийг Б.Чадраабал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.