04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

13 сая төгрөгийн үнэ бүхий цэвэршүүлсэн алт хилээр гаргах гэж байжээ

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар энэ сарын 04-ний өдөр БНХАУ-ын иргэн тээшин дотроо 13 сая төгрөг орчим үнэ бүхий 170 гр цэвэршүүлсэн алт, 60 гр алттай шороо нуун хил давах гэж байсныг илрүүлжээ.

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэн тус Гаалийн газарт шалгалт зохион байгуулсан байна.

Энэ үеэр СА902 онгоцоор БНХАУ-ын руу нисэх гэж байсан Хятад улсын иргэний тээшин дотроос дээрх алт гарчээ. Энэ үйлдэл нь урьдаас төлөвлөн зохион байгуулсан, санаатай үйлдэл байж болзошгүй тул Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.