05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хятадын цэрэгт зодуулсан Монгол Улсын иргэнд 30 мянган юанийн нөхөн төлбөр олгов

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Б.Саруул, БНХАУ-ын Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагчтай уулзаж, тус хотын шалган нэвтрүүлэх ангийн цэргийн албан хаагчид зодуулсан Монгол Улсын иргэний асуудлаар ярилцжээ. Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагч цаашид ийм асуудал гарахгүй гэдгийг баталж, Монголын иргэн "Б"-ын бие махбодид гэмтэл учруулсан байлдагчийг ажлаас нь халж, асуудлыг шалгаж байгаа хэмээн мэдэгджээ.

Консул Б.Саруул, "Замын-Үүд, Эрээн нь хоёр улсын иргэд хамгийн ихээр зорчдог, зангилаа газар.

Иймээс Эрээн хотыг хоёр орны ард түмний найрамдлын боомт гэж нэрлэж болох юм. Гэтэл тус боомтын хилийн тусгай бүсэд жирийн монгол иргэн хятадын шалган нэвтрүүлэхийн цэрэгт зодуулсан явдал нэг бус удаа гарсанд Монголын тал туйлын таагүй хандаж байна" гэдгийг Хятадын талд илэрхийлжээ.

Хятадын цэрэгт зодуулсан Монгол Улсын иргэн Н.Б нь эмчилгээний нөхөн төлбөрөө гаргуулж аваад, өөрөө эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний дагуу Эрээн хотын шалган нэвтрүүлэх ангиас түүнд 30 мянган юанийн нөхөн төлбөр олгов.

Я.Баяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.