04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Буруу вакцин хийснээс бол 70 орчим хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Энэтхэгийн Баруун Бенгали мужид эмчийн буруутай үйлдлээс болж 70 орчим хүүхэд эмнэлэгт хүргэгдээд байна. Тодруулбал эмч хүүхдүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийснээс болж ийм байдалд хүрсэн “NDTV” мэдээллээ. Энэ хэрэг Баруун Бенгали мужийн Арамбаг хотод болсон юм байна. Хүүхдүүдэд В гепатитаас сэргийлэх вакцин хийх байтал эмч андуураад полиомиелитоос сэргийлэх тарилга хийчихсэн аж. Эмч нар буруу тарилгыг тав хүртэлх нийт 114 хүүхдэд хийсэн байна. Одоогоор энэ хэрэг дээр мөрдлөг явуулж эхлээд байгаа ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.