05 сарын 19, Ням
5.07°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Канад улсад байгуулагдсан Монголын иргэний танхим ил захидал

''Иргэний танхим АНУ"-ийн төлөөлөгчдийн "ил захидал"-ыг КАНАД"-ын Иргэний танхимын төлөөлөгчид бид хүлээн авч та бүхэнтэйгээ сэтгэл санаа нэг гэдэгээ хүндэтгэлтэйгээр илэрхийлж цаашид хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Гадаадад суугаа Монголчууд бидний зайлшгүй эдлэх ёстой эрх болох шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх яагаад хязгаарлагдах болов. 2007 оны сүүлээр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдсан.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэх журам боловсруулах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг 2007 оны 10 сарын 4-ны өдөр “Гадаадад суугаа Монголчуудыг сонгуульд оролцуулах эрх зүйн орчин хангалтгүй тул УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй” хэмээсэн дүгнэлтээ СЕХ ны дарга Б. Баттулга УИХ-д уламжилсан юм.

2007 оны 12-р сарын 21 болон 26-ны өдрүүдийн Төрийн Байгуулалтын Байнгын Хороо ба Чуулганы хуралдаанаар орж анхны хэлэлцүүлгээр гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болсон хуулийн зүйл ангид гадаадад буй Монгол иргэдийн сонгуулийн эрх бүхий заалт орсон. Энэ хуулийн заалтийг ямарч үндэслэл, тайлбаргүйгээр хүчингүйд тооцсоноор Гадаадад суугаа монголчуудын зайлшгүй эдлэх ёстой эрх болох шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх хаагдсан юм. Гадаадад улс оронд эх орноо төлөөлөн суугаа бүрэн эрхэт элчин сайд нь хүртэл эрхээ хасуулсан ийм эмгэнэлтэй хуулийн заалтууд гарсан юм. Энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэх"Сонгуулийн тухай хууль"-даа гадаадад байгаа иргэдийн сонгуульд саналаа өгч улстөрийн эрхээ эдлэх асуудал тусгалаа олно гэдэгт итгэж байна. Эрхэм Монгол улсын Ерөнхийлөгч ,Ерөнхий сайд , Их хурлын дарга , гишүүд та бүхнийг гадаадад байгаа иргэдтэйгээ ганзага дүүрэн , ам бардам хэлэх юмтай ирэх өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Канад улсын Монтреал хотын иргэдийн танхим

Цэлмэг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.