05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америкийн нийслэл Вашингтон ДС хотноо "Иргэний танхим" байгуулагдлаа

2 сарын 27-ны  Ням гаригт Виржина мужийн Арлингтон хотын "Сакура" төвийн байранд Монгол Соёлын Төвөөс зохион байгуулсан ээлжит ярилцлагад МУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх  А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, Хүний Нөөцийн Академийн захирал, докторант Б.Энхболд нар оролцлоо.
Энэхүү ярилцлагад Ерөнхийлөгчийн зөвлөх А. Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон хийж эхлүүлж буй ажлын талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэхүү өндөр албан тушаалд сонгогдохдоо 5 үндсэн зорилт дэвшүүлэн тавьсан аж.

1.Шударга ёсыг тогтоох
2. Байгальд ээлтэй Ерөнхийлөгч байх


3. Ард түмэнтэйгээ амь нэгтэй байх
4. Орон нутгийн хөгжлийг дэмжих
5. Дэлхийг Монголтой холбох DSC01044Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэх талаар МУ-ын Ерөнхийлөгчийн хийж байгаа болон эхлүүлж байгаа ажлын талаар тус бүр дээр нь тодорхой жишээ авч тайлбарлан ярилаа. Дээрх таван үндсэн зорилтоо Ардчилсан Ерөнхийлөгч гурван чиглэлээр базан хэрэгжүүлж байгаа юм байна. Үүнд, Иргэний нийгэм байгуулах, Ногоон бодлого, Монгол хүний өрсөлдөх чадварыг тодорхойлон хөгжүүлэх, эдгээр болно.

DSC01047Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс жирийн иргэдийн санал бодлыг сонсох, зайлшгүй хэрэгтэй санал болон санаачилгыг дэмжиж, эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж байх зорилгоор шинээр байгуулан ажиллуулж байгаа "Иргэний танхим"-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, энэ танхимын ажиллаж зарчим болон ач холбогдлын талаар уулзалтад оролцогсдод тайлбарлан таниулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраар дамжуулан, эсвэл шууд байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй харилцаж, санал бодол, санаачилгаа илэрхийлж байх боломжийг олгох зорилготой "Иргэний танхим", уулзалтад оролцогсдын сонирхлыг нилээд татаж, энэ санаачилгыг дэмжин эхний ээлжинд Вашингтон ДС хотноо энэ танхимыг байгууллаа.

DSC01040Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын зүгээс Монгол орны хөгжил болон, төр иргэдийн харилцаанд сайнаар нөлөөлж болох боломж, хүсэл сонирхлоо нэгдсэн байдлаар илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа энэ танхим нь нилээд өвөрмөц байх аж. Уулзалтад оролцогсод ийм үйл ажиллагаа нь реклам биш бодит үр дүнтэй байх, Америкт ажиллаж байгаа монголчуудад өргөнөөр сурталчлан таниулж, аль болох олон нийтийг хамрах, өдгөө Америкт нилээд хэмжээгээр бий болон үйл ажиллагаа явуулж байгаа сонирхлын олон бүлгүүдийн үйл ажиллагааг энэ боломжинд хамруулан нэгэн дуу хоолой болгох талаар санал бодлоо илэн далангүй ярьж байв.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэл зүрхний гүнд байгаа олон шаналал болон хүсэл мөрөөдлийг Монголын төрд хүргэж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломж ийнхүү бий болж байна. Харин  энэ нь хэр бодит ажил хэрэг болох, ямар сайн үр дүнд хүрч болох, өдгөө маш ихээр үгүйлэгдэж байгаа Төр-Иргэдийн холбоо хэр бэхжиж чадахыг цаг хугацаа харуулах л үлдэж байна.

"Иргэний танхим"-ыг дэмжиж Америкт анхлан үүсгэн байгуулагчид ойрын үед уулзаж, хэрхэн ажиллаж энэ боломжийг үр дүнтэй ашиглах талаар ярилцах аж. Дашрамд дурдахад энэхүү танхим нь олон нийтэд нээлттэй байх агаад энэ талаарх мэдээллийг

Цахим хэлэлцүүлэг  http://www.president.mn/Forum

Цахим шуудан         irgen@president.mn  хаягаар орж үзэн авч болох аж.

Мөн энэхүү уулзалтын үеэр, Америкт олон нийтэд хандсан идэвхтэй үйл ажиллагаа явуулсан болон ардчилсан нийгмийн төлөө зүтгэл гаргасан Г.Бадан, Г.Галбадрах, М.Дэлгэрцогт, М. Саруул-Эрдэнэ, Ё. Батбаяр нарыг тус тус Ардчилалын 20 жилийн ойн медалиар шагнасныг гардуулан өглөө.

DSC01050DSC01051DSC01052DSC01054DSC01055DSC01057DSC01058DSC01059DSC01061


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.