05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Орлоо иргэний танхим булантай болж байна

Бидний Давуу тал ба сул талууд:

Одоо байгаа байдлаас анзаарч байхад бид юм хийсэн нэгэн рүүгээ дайрах доромжлох хандлага харагдаж, зарласан хуралдаан, иргэний бүртгэл олон нийтийн болон нийгмийн үйл ажиллагаанд идэвхгүй оролцож  улмаар гарч буй үр дүнд нь шууд бус утгаар нөлөөлж эхлэж байна. Бид сонгуульд орох эрхээ сэргээмээр байна гэж ярилцаж байна. Онлайнаар хүн амын тооллого-иргэний бүртгэл зарлаад бүх хэвлэл мэдээллээр явагдаж байхад бидний 30% нь онлайн бүртгэлд хамрагдсан байдал тун хангалтгүй гэсэн дүнд хүргээд байгаа билээ. Бид бүртгүүлж чадахгүй бол сонгуульд оролцох гэсэн хүсэлт талаар зүгээр нэг яриа болоод өнгөрөх болоод байна. Зүтгэж таны өмнөөс юм хийж суугаа хүнээ муулах нь тийм чухал зүйл гэж үү. Тэр хүмүүсийн алтан цаг нь таныхтай адил биш гэж үү? Онлайнаар хэн нь ч мэдэгдэхгүйг далимдуулан хэрүүл хийж суухыг болимоор байна.  Зорьсон зорилготой байж чадалтай нэгнээ дэмжин өөрдийнхөө амьдралаа дээшлүүлэх цаг хэдийн болжээ.

 

Эхлэл...

Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын салбар саяхан Вашингтон хотноо байгуулагдсаны дараагаар хилийн чанадад суугаа Монголчууд Иргэний Танхимаа өөрсдийн суугаа хот орчимдоо байгуулж, хэлэлцүүлэг явуулж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бид Орлоо.ком-д Иргэний Танхимын булан нээлээ. Энэхүү булангаар зөвхөн АНУ, Вашингтон хот гэхгүйгээр дэлхийгээр тархан суугаа Монголчууд дуу хоолойгоо хүргэж, асуудлаа хэлэлцээсэй, хаана байх байршлаасаа хамаарахгүй нэгэнтэйгээ харьцах  интернетийн агуу их энэ боломжийг ашиглаасай гэж хүсэж байна. Тэгээд ч аль улс оронд байгаа нь ялгарахгүйгээр гадаадад суугаа Монголчууд бид олон талын нэгдсэн хүсэлтэй байдгаас энэ булан амжилттай ажиллах бүрэн бололцоотой юм.

Иргэний Танхим гэж юу вэ? Яагаад заавал өнөө үед бидэнд хэрэгтэй гэж?

Хууль тогтоох явцад иргэдийн оролцоог хангаж ажиллах нь тулгуур зарчим гэж тодорхойлсон.
Нийтийн эрх ашигт нийцсэн, удаан хугацаанд тогтвортой хэрэгжиж чадахуйц хууль боловсруулан гаргахад иргэдийн оролцоог чухал үндэс болгож ажиллаж байгаагаараа онцлогтой гэж хэлж болно.
Нэг үгээр хэлэхэд гадаадад суугаа иргэд бид шууд бус утгаар өөрсдийн бодол саналаа тусган оруулах боломжтой болж байгаа гэсэн үг. Түүгээр зогсохгүй өөрсдөдөө тулгарч байгаа зүйлсээ санал болгон тухайн хариуцаж байгаа байгууллагад хүргэх боломжтой бөгөөд өөрсдийн мэрэгжил мэдлэгээ ашиглан салбар салбараар мэдээллээ цуглуулан өөрсдөө хэлэлцэн багцлаж хүргүүлэхэд иргэн бүр чөлөөтэй оролцох боломжтой юм.
Урьд нь бид  Иргэний танхим гэх нэр томёогүйгээр бидний урьд нь хийдэг хэлэлцдэг байсан зүйлсүүд л дээ, тэгэхдээ одоо илүү үр дүнтэй хийсэн ярилцсан зүйл маань ажил хэрэг болох гэж буй нь Иргэний Танхим байгуулж байгаагийн нэг том дэвшил гэж ойлгож байгаа.
Иргэний Танхим хэн нэгний ашиг сонирхол гэхээсээ илүүтэй олны ашиг сонирхолын тусган оруулж, ямар ч намд харьяалагддаггүй зөвхөн иргэдийн оролцоотой дуу хоолойгоо нэгтгэн  зөв шийдэлд хүрэх зам байж чадна гэдэгт итгэж байгаа билээ.
Ямарваа зүйл эхлэхэд дэс дараа, нарийвчилсан өөрдийн дүрэм журмын дагуу юм хийгдэж байж амжилтанд хүрнэ гэдэг нь хүн бүрт тодорхой билээ, Тийм ч учраас Орлоо.комын Иргэний Танхим булан олны санал хүсэлт хэлэлцүүлэг шийдлийн цэг байж чадна гэдгийМонгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын салбар саяхан Вашингтон хотноо байгуулагдсаны дараагаар хилийн чанадад суугаа Монголчууд Иргэний Танхимаа өөрсдийн суугаа хот орчимдоо байгуулж, хэлэлцүүлэг явуулж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бид Орлоо.ком-д Иргэний Танхимын булан нээлээ. Энэхүү булангаар зөвхөн АНУ, Вашингтон хот гэхгүйгээр дэлхийгээр тархан суугаа Монголчууд дуу хоолойгоо хүргэж, асуудлаа хэлэлцээсэй, хаана байх байршлаасаа хамаарахгүй нэгэнтэйгээ харьцах  интернетийн агуу их энэ боломжийг ашиглаасай гэж хүсэж байна. Тэгээд ч аль улс оронд байгаа нь ялгарахгүйгээр гадаадад суугаа Монголчууд бид олон талын нэгдсэн хүсэлтэй байдгаас энэ булан амжилттай ажиллах бүрэн бололцоотой юм. иргэн та бүхний оролцоотойгоор авч явж болох сайн талууд харагдаж байгаа билээ.

Бидний Давуу тал ба сул талууд:

Одоо байгаа байдлаас анзаарч байхад бид юм хийсэн нэгэн рүүгээ дайрах доромжлох хандлага харагдаж, зарласан хуралдаан, иргэний бүртгэл олон нийтийн болон нийгмийн үйл ажиллагаанд идэвхгүй оролцож  улмаар гарч буй үр дүнд нь шууд бус утгаар нөлөөлж эхлэж байна. Бид сонгуульд орох эрхээ сэргээмээр байна гэж ярилцаж байна. Онлайнаар хүн амын тооллого-иргэний бүртгэл зарлаад бүх хэвлэл мэдээллээр явагдаж байхад бидний 30% нь онлайн бүртгэлд хамрагдсан байдал тун хангалтгүй гэсэн дүнд хүргээд байгаа билээ. Бид бүртгүүлж чадахгүй бол сонгуульд оролцох гэсэн хүсэлт талаар зүгээр нэг яриа болоод өнгөрөх болоод байна. Зүтгэж таны өмнөөс юм хийж суугаа хүнээ муулах нь тийм чухал зүйл гэж үү. Тэр хүмүүсийн алтан цаг нь таныхтай адил биш гэж үү? Онлайнаар хэн нь ч мэдэгдэхгүйг далимдуулан хэрүүл хийж суухыг болимоор байна.  Зорьсон зорилготой байж чадалтай нэгнээ дэмжин өөрдийнхөө амьдралаа дээшлүүлэх цаг хэдийн болжээ.

Гадны хэвлэл мэдээллийн доор байгаа шүүмж сэтгэгдлүүд тухайн сэдэвтэйгээ уялдсан ихэд олон талаас нь харж өөрсдийн дүгнэлтээ өгсөн байдалтай байгаа харагддаг. Манайхан үүнтэй адил сайн талыг нь авч хэрэгжүүлээсэй. Хэсэг нөхдийн муу муухай сэтгэгдлүүдээс болж бусад нь байнга хохирч байгааг болиулмаар байна. Хувийн асуудал байдаг бол тэрийгээ өөрсдийнхөө шугамаар учраа олдог баймаар байна. Бид энд чухал заавал хэлэлцэх асуудлуудаа яримаар байна.

Монголчууд бид нэгдэхээрээ хүчтэй тэгвэл бид нэгдэж ирээдүйгээ гэгээ гэрэлтэй чадах чадахаараа хувь нэмрээ байнга дахин дахин оруулж хойч үедээ үлгэр дууриалал болж амьдарья. Бидэнд боломжит давуу талууд байна. Хэдий бид нэг дор байхгүй дэлхийгээр тархан суугаа ч бүх хүн интернэт компьютер ашиглаж сурцгаасан, онлайнаар нэгдэж санал бодлоо нэгтгэж болох бололцоо бидэнд 100% байна. Ганцхан Орлоогоор тогтохгүй Монголчууддаа мэдээ мэдээлэл байнга хүргэж байдаг ДаяарМонгол, Мэдээлэл, ЛА Монгол, МонголДуу, Хамаг Монгол, Цахим Өртөө, Замдаан, Тухайн хот суурингийн холбоод төлөөлөгчдийг дэлхийгээр тархан суугаа Монголчуудын цугладаг хэлэлцдэг, зөв шийдэлд хүрч бодит үр дүнд хүрэх замд хамтран зүтгэж нэгдэхийг уриалан дуудаж байна.

Олон асуудлыг олон талаас нь харж туршлага солилцон явах нь нэн чухал учраас хэлэлцүүлгийн талбарыг заавал хэрэглэгчийн нэрээрээ орж бүртгэлээрээ хэлэлцүүлгээ явуулж байвал зүгээр гэж үзэж байгааг та дэмжиж байна уу? Сэтгэгдэл үлдээнэ биз ээ.

Орлоогийн зүгээс та бүхний явуулсан асуудлыг нэгтгэн бүлгэм болгон оруулж мэдээ мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэж байх үүргээ улам сайжруулан ажиллахыг, техникийн асуудал хэрэглэгчийн ойлгомжтой орчинд бие биетэйгээ харилцах нөхцлийг бүрдүүлэн ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

Иргэний танхимаа өргөжүүлэн өөрсдийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө, эрх чөлөөт шударга амьдралын төлөө үүрд хамтдаа зүтгэцгээе Монголчуудаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.