05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Алив наашаа суу ойрд үлгэр сонсоогүй байх

Эрт урьдын цагт нэгэн хотын ард түмэн элбэг дэлбэг сайхан амьдран суудаг байжээ.  Тэдний амьдран суугаа газар нэг өдөр ган гачиг болж амьдрахад их хэцүү болж гэнэ. Нэг хэсэг нь энд тэнд очин идээ будаа хайн боломжийн амьдралаа хөөхөөр явлаа гэнэ. Удтал эрэл хайгуул болсоор хэсэг нөхөд нь томоос том агуй олжээ. Ороод үзвэл их алт мөнгө арвин үнэт зүйлсээр баян тийм агуй руу бүгдээрээ орж олз омог ихтэй байна гэсэн мэдээлэл бусад хүмүүст нь сонсогдсон гэнэ.

Тэр үеэс хойш хүн болгон тэр сайхан агуй руу явж алт мөнгө олж авахын төлөө явцгааж эргэж ирж буй хүмүүс байхгүй байсан гэнэ. Учир нь мэдээлэл дутуу байснаас уг агуунд орохоор төсөөлж байсан шиг нь тийм их алт мөнгө элбэг дэлбэг урьдных шиг нь биш их ухаж байж хэд гурван юм олж авах болж л дээ. Эхний орж ирсэн хүмүүс нь авдаг юмаа аваад гарчихаж гэнэ. Сүүлд орж эрдэс хайсан хэд нь хангалтгүй гэж үзсээр удсаар байтал олон ч жил өнгөрч, яах ийхийн зуургүй маш олуулаа болж амжив гэнэ. Тун удалгүй өнөөх агуйнаасаа гарах аргаа олохоо байж хэд гурван хураасан зүйлсээ аваад харих гэтэл гарах газар харагдаад байгаа мөртлөө нэг нэгэндээ туслахгүй тул  гарах аргаа олж чадахгүй байжээ.  Удтал нэг нэгээрээ гарах газраа хайн улам гүнзгий нүх ухан улам л доошилсоор байлаа.

Нэг өдөр нутгийнхнаасаа сураг олж сонсож нутаг ус нь урдынх шигээ ногоо навчис дэлгэрсэн сайхан болсон гэж дуулгажээ.  Агуйд байгаа хүмүүс удтал ярилцаж бие биенээ ойлголцсоны хүчинд нэгдэн ажиллахаар боллоо. Чадалтай нэгнийгээ дээш нь түрүүлж гаргаад, чадалтай юм чинь биднийг татаад авна гэж олноороо зөвшилцжээ.

Олуулаа нийлээд нэгнийгээ гаргах гэхээр бас л их өндөр учраас гаргаж чадахгүй байсан тул цуглуулсан хэд гурван алт зоосоо доор нь дэвсэж дээр нь гишгиж байж хэдэн нөхдөө гаргаж амжив гэнэ.

Тэдгээр гарсан хэдэн нөхөд нь тун удалгүй маш их олс уяа олж ирэн үлдсэн хэдийгээ алт зоос мөнгөтэй юутай нь гаргаж авсан гэдэг. Үүнээс хойш нэгдэж амьдрах ухааныг суралцаж, ухаант ахмадуудынхаа үгэнд орж, харанхуй орчноосоо тасран элэг бүтэн эх нутагтаа очин азтай жаргалтай амьдран суух болжээ.

Б.Тайван Орлоо.ком


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.