03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Хар салхины гамшигт байдалд хандсан хандлага Тайваны ерөнхийлөгчийг шүүмжлэгдэхэд хүргэв

Тайваны ерөнхийлөгч Ма Ин Жу сүүлийн 5 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхинаас болж сүйдсэн хор хохиролыг сайн зохион байгуулаагүйгээс олон хүн нас барсан явдалд шүүмжлэгдэж эхэлжээ.

Ма анх 15 сарын өмнө албан ажлаа хүлээж авсанаасаа хойш үндэсний аюулгүй байдлын зөвөлгөөнийг дөнгөж 2 дах удаагаа хуралдуулсан байна. Тэрээр зөвөлгөөн дээр нас барагсадын тоо 120 байснаас нэмж 380 хүн амь насаа алдсанаар нийт нас барагсадын тоо 500 болсон тухай дуулгажээ. Үндэсний аюулгүй байдлын зөвөлгөөн нь зөвхөн ноцтой байдал үүссэн, эсвэл чухал дипломат уулзалтууд болсон тохиолдолд зохион байгуулагддаг аж.

Моракот хар салхины учруулсан гай гаймшигт хүчтэй хяналт тогтоож чадаагүйд Маг буруутгах хүмүүсийн тоо олширч Магийн өөрийн намынхан болоод нөхөрсөг харилцаж ирсэн мэдээллийн агентлагууд хүртэл буруушааж эхэлсэн байна.
Ма пүрэв гаригт Английн олон улсын твгийн мэдээгээр хар салхины хохирогсодыг өөрсдийн хувь заяанаас болсон хэмээн буруушаасан нь хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн аж. “ Тэд бэлтгэлгүй байсан. Хэрвээ тэд бэлтгэлтэй байсан бол хурдан нүүж амжих байсан. Тэд учирсан гамшиг ямар их байсныг ойлгоогүй” хэмээн хэлсэн юм байна.
Түүний дараахан “China Times” сонин Маг үг хэлээр дайрсан зүйлсийг бичсэн байна. “

Гэр орноо хамгаалах гэж үлдсэн хүмүүсийг буруушаасан зүйлийг олон улсын твгээр ярих нь ерөнхийлөгч хүний хийх ёстой зүйл мөн үү “ хэмээн сонингийн хүмүүс хэлсэн байна.
Хар салхинд өртсөн хүмүүст туслах арга хэмжээг дэмжих засгийн газрын үйл ажиллагааг зохион байгуулж чадаагүй гэсэн шүүмжлэл Маг хүнд байдалд оруулж байгаа аж. “ Хэрвээ бид хүмүүсийг өөрсдөө бүхнийг хийхийг нь хараад суух байсан юм бол засгийн газар юуны тулд оршиг тогтнодог юм, Ма бодит байдлаас тасарсан бололтой” хэмээн Үндэсний намын хуульч Ло Шу Лэй хэлсэн байна.
Магийн ороод байгаа хүнд байдал 2005 оны Хурикан Катрина хар салхины үеэр Жорж Бушийн хүртэж байсан их хэмжээний шүүмжлэлийг санагдуулж байгаа аж.
Аврах ажиллагаанууд хийгдэж байгаа бөгөөд зарим нэгэнд нь баяр авчирч, зариманд нь гуниг авчирсаар байна.
Одоогоор 15,400 хүнийг аюулгүй газар аваачсан бөгөөөд дахин 1900 хүнийг аврахаар ажиллаж байна. Хар салхи 7,000 хүмүүсийн гэр орныг сүйтгэж, 50 тэрбум шинэ Тайвань долларын хохирол учруулжээ.

http://news.yahoo.com/s/ap/20090814/ap_on_re_as/as_asia_storm


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.