04 сарын 13, Мягмар
°C
USD 2,849.83
USD 2,849.83
EUR 3,384.74
JPY 26.04
GBP 3,916.52
RUB 36.85
CNY 434.94
KRW 2.53

АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ \Монгол улсад тулгамдаж буй 76 асуудал\

*Ѳнѳѳдѳр Улаанбаатар хотын хэмжээнд:

-Хүнсний зах, худалдааны тѳв -49
-Супермаркет -158
-Минимаркет -380
-Хайпермаркет -8
-Хүнсний дэлгүүр -3377

ажиллаж байгаа бѳгѳѳд эдгээрийн ихэнхид нь архи согтууруулах ундаа худалдаалдаг. Хотын захын гэр хорооллууд дунд байрлах “8 нэрийн барааны дэлгүүр”-үүдийн орлогын эх булаг нь архи, согтууруулах ундааны худалдаа гэсэн. Энэ шалтгаанаар архи согтууруулах ундаа худалдах тусгай зѳвшѳѳрѳл нь авилгын шалтгаан болох эрсдэлтэй аж. Хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүрүүдээр архи, согтууруулах ундааг худалдаж байгаа нь хэд хэдэн муу үр дагаврыг бидэнд авчирч байна.

1. Иргэдэд архи бол хүнсний бүтээгдэхүүн юм гэсэн ойлголтыг далд ухамсарт суулгаж буй
2. Хүнсний зүйл худалдаж авахаар дэлгүүрт очиж буй нэгэнд ил харагдаж буй архи, согтууруулах ундааны зүйлүүд нь худалдаж авах хүсэл, сэдлийг тѳрүүлэх магадлалтай
3. Аав ээжтэйгээ хамт хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж буй хүүхдүүдэд архи бол ердийн хэрэглээ юм байна гэдэг ойлголтыг суулгаж байгаа нь ирээдүйд нь муугаар нѳлѳѳлж болзошгүй

*Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу ундаа үйлдвэрлэл салбарт хамрагдах бѳгѳѳд, тус салбарын үйлдвэрлэл 2018 онд 671.0 тэрбум тѳгрѳгт хүрч, 2008 оныхоос 4 дахин нэмэгдсэн байна. 2018 оны байдлаар:

-Спирт \мян.л\ 8,854.5
-Архи \мян.л \ 15,297.3
-Дарс \мян.л\ 196.6
-Шар айраг \мян.л\ 19,891.0

үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлсэн байна. Харин импортоор оруулсан ус, ундаа, согтууруулах ундааны тѳрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2018 онд 38,9 сая литр байжээ.

…Moнголчууд бид ямар ч баярыг тэмдэглэх дуртай, баяр тэмдэглэхдээ заавал архи уудаг муу зуршилтай. Эрүүлдээ нэг их юм ярихгүй бүрэг даруудуу харагддаг хэрнээ жаахан согтвол учиргүй яриасаг болж, битүү сэтгэлээ уудалж, дотно сэтгэлээ илчилнэ. Эхлээд балгахад гашуун амтагдаж нүдээ анин гулсуулахад цээж халуу оргин баяр хѳѳртэй хѳгжүүн болж эхэлдэг. За тэгээд сэтгэл нь ихээр уярч уйлмаар бас дуулмаар болно. Сэтгэлд хургаж байсан шаналантай бүхэн юу ч биш юм шиг санагдан сэтгэл нь хѳѳрѳн баясна. Мартаар эмэгтэйчүүдээ баярлуулсан бол, Цэргийн баяраар эрэгтэйчүүдээ баярлуулан уүлгаж, хамтдаа цэнгэнэ. Эс тэгвэл хамт олон сайтар бүрдэхгүй гэсэн бүдүүлэгдүү ойлголттой.

*Насанд хүрсэн нэг хүний согтууруулах ундааны жилийн хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28,2 литрээс 52,5 литр болж 1.9 дахин ѳсчээ. Жилд тоологдож буй хүчирхийллийн 62,2 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн үзүүлэлт байдаг аж. Мѳн бүртгэгдсэн гэмд хэргийн 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн, авто ослын 32,9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн статистик үзүүлэлт байна.

…Нэг гадаад хүн бидэнтэй уулзан архины хэрэглээний талаар ярилцаж байхдаа

1. Танайд архины үнэ хямд
2. Танайд архины хэрэглээ хүртээмжтэй
3. Танайхан архины хэрэглээг нийтээрээ хүлээн зѳвшѳѳрсѳн байдаг
4. Бие биенээ архиар шахаж уулгадаг нь хамгийн хэцүү хэмээн дүгнэж хэлсэн. Бид хүүхдүүдийнхээ дэргэд архидан тэдэнд муу үлгэр үзүүлж байгаа нь хамгийн харамсалтай. Тэдний тархинд архи муу муухай зүйл биш, бидний ѳдѳр тутмын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг нь юм гэсэн ойлголт сууж байна. Зүгээр л бидний хамтдаа архидаж буй шалтгааныг ѳѳрийнхѳѳрѳѳ ойлгон тусгаж байгаа нь ирээдүйд тэднийг архи уух дуршилд дасгаж байгаа гэсэн үг. Гэр хороолол болон орон сууцанд архидсанаас үүдэлтэй хүчирхийлэл, гэмт хэрэг, замд сэржим ѳргѳж, ёсолж ууснаас үүдэлтэй авто осол бүхэнд бид хирдхийлгүй дасч орхижээ. Хѳѳрхий бидний эрчүүдийн богино насалж буй шалтгааны үндэс нь архидалт.

ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ГЭЭЧ!

Тодорхой градусаас дээш согтууруулах үйлчилгээтэй архины дэлгүүрийг тусад нь байгуулж тѳрѳлжүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр:

1. Aрхийг хүнсний бүтээгдэхүүнээс салгана
2. Борлуулалт болон татварт хяналт тавих боломж бүрдэнэ
3. Хүүхдүүдийн хараанаас архийг холдуулна
4. Хүмүүс зорьж очиж архи худалдаж авахаас бус, тааралдахаар нь авахгүй
5. Бага боловч архины хэрэглээний соёлд нѳлѳѳлж магадгүй

Энэ саналыг архи үйлдвэрлэгчид болон архи худалдаалж ашигаа нэмэгдүүлдэг худалдаачид эсэргүүцэх байх. Гэхдээ бид хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхолд таацуулж, нийт олны эрх ашигийг хайхрахгүй байж яахин болох билээ. Шагийн архи болон дамлагчид хожно гэж тайлбарлаж магадгүй. Сайн ч муу ч бид хүмүүсийн сонголтыг хүндлэх хэрэгтэй болно, бас хууль дүрэм гэж байна. Алийн болгон “Монголын нѳхцѳл байдал” гэж ѳѳрсдийгѳѳ хаацайлж суух билээ. Бид үр хүүхдүүддээ дэлхийн жишигээр амьдрах боломж олгох хэрэгтэй байна.

Яг үнэндээ архийг хориод ч, архичидыг хориглоод ч архидалтыг дийлээгүй. Архи уух дүр хүсэл, ѳѳрийгѳѳ ѳрѳвдѳх арчаагүйдэл, бусдад ялархан гоморхох гомдол бүхэн үүний шалтгаан нь болж байдаг. АРХИ ХҮНИЙ МѲН ЧАНАРЫГ НЬ ЭВДДЭГГҮЙ ХАРИН ТҮҮНИЙ ДАЛД БАЙСАН МѲН ЧАНАРЫГ Л ИЛ БОЛГОДОГ. Хүмүүс нь амьдралын ѳѳдрѳг зорилготой, хийх ажил, хүсэл мѳрѳѳдѳлтэй байхад архи уух хүсэл тэгтлээ байдаггүй. Харин монголчууд бид иргэдийнхээ архи уух хүсэл шалтгийг бий болгосоор л байна. Ядаж дэлхийн олон орнуудын туршлагаар эхний алхам хийж үзье дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-03-12 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БҮТЭН ЖИЛ
БҮТЭН ЖИЛ
01/29/2021
…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
12/01/2020
Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог. *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.