01 сарын 21, Мягмар
°C
USD 2,747.94
USD 2,747.94
EUR 3,048.84
JPY 24.95
GBP 3,566.14
RUB 44.69
CNY 400.66
KRW 2.37

ДЭЛХИЙН ХѲГЖИЛ МОНГОЛД \ Монголын тэмдэглэлүүд-4\

Ч.Ганжавхлан бид хоёрын дараагийн аялал Улаанбаатар хотын тѳв хэсгээр үргэлжлэв. Хѳгжлийн стандартын тухай “Хѳгжлийн замаар” нэвтрүүлэгт хѳндсѳн зарим стандартууд Монголд хэрхэн хэрэгжиж буй тухай тэрээр надад үзүүлсэн юм.

1.”MИШЭЭЛ” ЭКСПО

Америкийн “Home Depot” дэлгүүр шиг барилгын материалын тѳрѳлжсѳн дэлгүүр энд байгуулагджээ. Жижиг боловч боломжийн сонголттой, эмх цэгцтэй дэлгүүр байна. Бидний хүсч байсан шиг барилгын материалуудын үндсэн стандарт тогтоогдож түүний дагуу хангалтаа хийдэг болчихвол боломжийн санагдлаа. Үндсэн материалууд нь ихэвчлэн Европ стандарттай байв. Яг үүний дэргэд маш ѳргѳн сонголттой тавилгын дэлгүүр байна. Олон жилийн ѳмнѳ гэрийн тавилга авах гэж Бээжин рүү явж байсантай харьцуулахад эндээс сонголт хийх бүрэн боломж байна. Үнийн хувьд ч боломжийн санагдлаа. 14 жилийн ѳмнѳ энэ газар Барилгын материалын тѳрѳлжсѳн үзэсгэлэн гарч байсныг санаж байна

2.”ХҮННҮ” ИХ ДЭЛГҮҮР

“Хүннү молл орж хүн болов” гэдэг хэллэгээр Яармагийн дэнж дээр зорьж очин энэ дэлгүүрийг сонирхлоо. Америкийн дундаж дэлгүүр шиг хэрнээ Монголын ѳвѳрмѳц онцлогийг тусгасан сайхан дэлгүүр байна. Яармагийн энэ дэнжид “МCS” компани залууст зориулсан эвсээрхэн хороолол байгуулж тэдэнд ойр үйлчилгээний тѳвийг байгуулжээ. Хотын зайдуу хэсэгт иж бүрэн үйлчилгээний байгууламж гэдгээрээ надад таалагдсан. Дэлгүүрийн доод хэсэгт байгаа гулгалтын мѳсѳн талбайд хүүхэд залуус дугаарлан хүлээж байгаад гулгаж байв. Даанч цаг нь их давчуу бололтой нэг харахад талбай хоосроод үүдээ түгжсэн байв. “Эзэн” нэртэй халуун тогооны газар Жавхаа бид хоёр хооллосон нь ихэд амттай байлаа. Үнэ нь ч боломжийн хэхэхэ.

3.”E MART” ХҮНСНИЙ ИХ ДЭЛГҮҮР

Солонгосын “E Mart” дэлгүүрийн салбар энд байгуулагдсан нь Америкийн “Costco”сүлжээ дэлгүүртэй тѳстэй санагдав. Энэ дэлгүүрийн 90 хувийг “Алтай Холдинг” компани, 10 хувийг Солонгосын тал эзэмшдэг гэнэ. Дээд давхартаа ѳргѳн хэрэглээний бараа болон гоо сайхны бүтээгдэхүүн, доод давхартаа хүнсний бүтээгдэхүүн арилжаалдаг юм байна. Сонголт ихтэй барааны дийлэнх нь Солонгосын бас Монголын бүтээгдэхүүн байна. Хэрэглээний хугацаа нь дуусах дѳхѳж байгаа бараанууддаа хямдрал зарлаж сайн борлуулдаг жишиг нэвтэрчээ. Хэрвээ “Costco” шиг гишүүнчлэлийн карт олгож бараагаа бѳѳний зарчмаар илүү хямд арилждаг болчихвол хаа хаанаа ашигтай болж магадгүй санагдлаа.

4.”ШАНГРИ -ЛА” ИХ ДЭЛГҮҮР

“MCS” компани Хонг Конгийн талтай хамтран байгуулсан энэ дэлгүүр дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй дэлгүүр байна. Олон Улсын стандарт хангасан болохоор дэлхийд нэр хүндтэй брендүүд ѳѳрсдийн бүтээгдэхүүнээ байрлүүлжээ. Миний жишсэнээр бол Виржина мужид байрладаг “Tysons Corner” дэлгүүрийн хэмжээнд санагдсан. Дээрээ кино танхимтай хүнсний болон хоолны газруудтай, ер дутуу юмгүй. Тансаг үйлчилгээтэй болохоор хүмүүс ч түүнд нь уусч байх шиг санагдав.

*Улаанбаатар хотод дэлхийн жишгийн үйлчилгээтэй дэлгүүрүүд нээгдсэн нь гадна орчноосоо эхлээд хүмүүст соёлын хэм хэмжээг тогтоож байгаа нь шууд анзаарагдаж байв. Нѳгѳѳ талаасаа энэ дэлгүүрүүд бусад үйлчилгээний газруудад үйлчилгээний хэм хязгаарыг мэдрүүлж байгаа нь надад сайхан санагдсан. Энэ хэм хэмжээнээс доогуур үйлчилгээтэй газрууд аажимдаа үйлчлүүлэгчгүй болох эсвэл үйлчилгээ болон тохижилтоо энэ хэмжээнд хүргэх сонголтод хүрэхээс ѳѳр аргагүй болно. Дээрх дэлгүүрүүдээр ороход Монголын хѳгжил, дэлхийн хэмжээнд ойртож байгаа мэт таатай мэдрэмж тѳрѳв. Хүмүүсийн хѳгжилд гадаад орчин болоод үйлчилгээний соёл ямар ихээр нѳлѳѳлж байгааг анзаарч байв. Мѳнгѳтэй хүмүүс энэ мэтчилэн дэлхийн хэмжээний үйлчилгээ болон түүнийг дагалдсан соёлыг Монголдоо нэвтрүүлж байвал тэдэнд талархах хэрэгтэй дээ.

5. БАНКНЫ ГҮЙЛГЭЭ болон ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Миний тѳсѳѳллѳѳр бол Банкны гүйлгээний үйлчилгээ болон үүрэн телефоны үйлчилгээ дэлхийд шилдэг нь мэт санагдав. Аль ч банкны салбaрын гүйлгээг гар утаснаасаа хамгийн хурдан шуурхай, хялбар байдлаар шилжүүлж байгаа нь миний мэдэх Америкийн банкнуудын үйлчилгээнээс хол илүү байна. Банкнуудын болон үүрэн телефоны газруудад ороход үйлчилгээний дарааллаа автоматаас авч ямар ч хүнд сурталгүй найрсаг үйлчлүүлж байгаа нь маш том дэвшил байлаа. Үйлчилгээний болон харилцааны соёлын хувьд ѳѳлѳх шалтгаан байсангүй. Бусад газруудаар орж амжаагүй болохоор мэдээж ийм үйлчилгээ нэвтэрсэн байх гэж найдаж байна.

Гэрийн интэрнетдээ Univision үйлчилгээг сонгохдоо би яльгүй зүйлээс болж бухимдав. Гэтэл үйлчилж байсан залуу надад “Ах минь юунд бухимдаа вэ? Бидний ажлын зарчим ийм байдаг юм аа. Та одоохон салбар руу очоод бичиг баримтын дутуугаа гүйцээчих, дүү нь гадаа машиндаа хүлээж байя. Таныг ирэхээр дүү нь хурдан холболт хийгээд ѳгнѳѳ” гэж учирлахад би ѳѳрѳѳсѳѳ ичих шиг болсон. Залуус их ѳѳрчлѳгдѳж байгаа нь анзаарагдаж байна. Үйлчилгээний газруудын зарчим хийгээд соёл залуусыг сайн дадалд сургаж байна. Аль ч газрын үйлчилгээний соёл хүмүүсийг ѳѳрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэж байгааг анзаарч болно.

*Эдгээрээс гадна гэр хорооллын зарим худгууд түгээгчгүйгээр цахим үйлчилгээнд шилжсэн нь надад сүпер санагдсан. Мѳн хооллохоор орсон хэд хэдэн газруудын үйлчилгээ ч үнэхээр таатай сэтгэгдэл тѳрүүлж байсан шүү.

Ѳмнѳ үзсэн гэр хорооллуудаас хэдхэн минутын хязгаарт дэлхийн жишигт ойртсон үйлчилгээ нэвтэрчээ. Энэ удаад хѳгжлийн сайн үзэгдлүүдийг сонгож үзсэн болохоор сэтгэлд ѳег байлаа. Хэрвээ хэдхэн минутын хязгаарын ялгааг багасгахад Тѳр санаа тавин бодлого хэрэгжүүлбэл хѳгжихѳд илүү ойрхон мэт санагдав. Бид цѳѳхүүлээ болохоор сэтгэлгээний эерэг хандлагууд бидний хѳгжилд хурдан нѳлѳѳлѳх мэт итгэлтэй мэдрэмж тѳрж байлаа. Ѳѳ тэгээд зѳндѳѳ газруудаар орж зѳндѳѳ хүмүүстэй уулзах болохоор ѳѳрийн сэтгэгдэлээ та нартай хуваалцсаар байх болно.

                       Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020 оны 01 сарын 09                                                                    Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
01/09/2020
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
Ч.Ганжавхлан болон түүний нѳхдийн үүсгэн байгуулсан “Лантуун дохио” ТББ ын Монголын ѳнѳѳгийн нийгэмд хүмүүнлэгийн талаасаа бүтээсэн хамгийн бодит бүтээн байгуулалт бол “Ид шидийн орон” 1, 2 мѳн. Саарал нийгмийн итгэл алдарсан сүүдэр дор улстѳр болон шашнаас ангид, залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн гэрэл гэгээ түгээн байж бүтээсэн гэдгээрээ үнэ цэнэтэй байгууламжууд. Шинэ оны хоёр дахь ѳдѳр Ч.Ганжавхлан бид гурав энэ байгууламжуудыг зорин очиж танилцав. Сошиал орон зайд авч байсан мэдээлэл дээрээ үндэслэн бодож байсан тѳсѳѳлѳл минь бодит байдал дээр огт ѳѳр байсан юм. 1.     ИД ШИДИЙН АНХНЫ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.