05 сарын 29, Баасан
°C
USD 2,806.96
USD 2,806.96
EUR 3,089.62
JPY 26.03
GBP 3,442.03
RUB 39.47
CNY 392.20
KRW 2.26

Коронавирус-Америкт

4 сарын 1-ны 17 цагийн байдлаар АНУ-ын хэмжээнд 210.000 орчим хүн коронавирусын халдвар авч, 4600 гаруй хүн нас барж, 8,800 орчим хүн эдгэрээд байна. Халдварын улмаас нас барсан хүний тоогоор Нью-Йорк, Вашингтон, Мичиган, Louisiana мужууд тэргүүлж байна. New York болон Louisiana мужуудад өнгөрсөн 2 сард Азийн цагаан сар, христийн баяр-Марди Грас зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулсан нь хүмүүсийг өөр хоорондоо халдвар дамжуулах шалтгаан болсон байж магадгүй гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд нь мэдээлж байна.

Холбооны засгийн газраас коронавирусын халдварын голомт болоод байгаа Нью-Йорк муж, тэр дундаа Нью-Йорк хотын засаг захиргаатай бүхий л талаар хамтран ажиллаж байна. Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд коронавирустай өвтөнүүдэд зориулсан явуулын эмнэлгийг маш богино хугацаанд барьж дуусган, өнөөдөр буюу 04 сарын 1-ний өдөр эхний өвчтөнөө хүлээн авлаа. Энэ эмнэлэг нь 14 майхан, 68 ортой, 70 орчим өвчтөнд нэгэн зэрэг хэрэглэх амьсгалын аппараттай бөгөөд 60- 70 орчим эмч сувилагч бүхий баг өвчтөнүүдийг эмчлэх юм байнаа.

Түүнээс гадна тус хотод коранавирусын халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэж эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсоны улмаас бусад өвтөнүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байна.Тиймээс Холбооны засаг захиргаанаас 3 хоногийн өмнө АНУ-ын Тэнгисийн Флотын “USNS Comfort” ( United States Naval Ship) явуулын эмнэлэгийг Нью-Йорк хотод байрлуулаад байна. Коронавирусгүй өвчтөнүүдэд үйлчлэх энэ эмнэлэг нь 1000 ортой, 1200 эмч, сувилагч, эмнэлгийн ажилчидтай, онцгой байдлын үед өвчтөнийг хүлээн авах нисдэг тэрэгний зогсоолтой бөгөөд 12 хагалгааны өрөө, эмийн сан, 2 лаборатори, эрчимт эмчилгээний тасагтай. Мөн үүнтэй төстэй явуулын эмнэлэг болох “USNS Mercy” Калифорни мужийн Лос Анжелес хотод байрлаад байнаа.
Одоогийн байдлаар америкийн 31 мужид хол хорио тогтоож, онц шаардлагатайгаас бусад үед гэрээс гарахгүй байх шийдвэр гараад байна. Хоол хүнсээ цуглуулахаар дэлгүүр явах, эмчид үзүүлэх, ажилдаа явах, агаар салхинд түр гарах, дасгал хөдөлгөөн хийх зэргээс бусад шалтгаанаар гэрээсээ гарч журам зөрчвөл мөнгөн торгууль ноогдуулах, баривчлах хүртэл арга хэмжээ авч байна.

АНУ-ын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд амны хаалтыг хүн бүр зүүх шаардлагагүй, зөвхөн халдвар авсан хүмүүс л зүүх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг иргэддээ өгч байсан бол байдал өөрчлөгдөж, хүмүүсийг амны хаалтаа зөв зүүж, тайлж чадвал коронавирусын халдвараас сэргийлэхэд тус болно гэж ярьж байна. Тиймээс саяхнаас хүмүүс гадуур гарахдаа амны хаалт зүүж эхэлж байгаа байдал ажиглагдаж байна.
Өчигдөр Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийнхэн цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ ирэх 2 долоо хоногт нас баралтын тоо 100- 240 мянгад хүрэх магадлалтай байгаа. Тиймээс хүмүүсийг гэрээсээ гарахгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвд 2 метрийн зайнаас хүнтэй харьцах хэрэгтэйг анхаарууллаа.
MNB. Б Уранчимэг.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.