06 сарын 21, Даваа
°C
USD 2,849.18
USD 2,849.18
EUR 3,394.66
JPY 25.90
GBP 3,956.94
RUB 39.44
CNY 442.26
KRW 2.52

МАРТАЖ БОЛОМГҮЙ ТУС

Ч.Ганжавхлан дүү минь энэхүү хорио цээрийн үед, “бор зүрхээрээ” яваа Монгол бизнесүүдээ дэмжих #хүнлэг#эко#зѳв аян зохион байгуулж 100 орчим бизнесүүдийн мэдээллийг сошиал орон зайд үнэ тѳлбѳргүйгээр түгээлээ. Түүний үүсгэн байгуулсан “Human Network” санаачлагыг дэмжигч олон залуус түүнийг нь шейрлэн түгээв. Түүнд нийтдээ 700 орчим бизнесүүд мэдээллээ илгээсэн гэсэн.

*Нэгэн зүйл:

Цахим хаягаар ирсэн ийм олон мэдээллүүдтэй нэг бүрчилэн танилцаж, тэднээс сонгож эмх цэгцэнд оруулан бэлтгэж олон нийтэд түгээнэ гэдэг үнэхээр амаргүй ажил. Маш их цаг болон анхаарлыг үүнд зарцуулдаг. Бүгдийг түгээж амжихгүй болохоор нилээд харьцуулалт хийж сонгоно. Бизнес нь сонгогдсонд эзэд нь баярлан талархана, сонгогдоогүйд зарим нь уурлаж бухимдана, зарим нь “за яахав дээ?” гэж хайнгадуухан бодно. Ч.Ганжавхлан энэ бүгдийг үнэгүй, бусдад тус болох сайхан сэтгэлийн хүслээр хийж байгаа гэдгийг хүн болгон анзаардаггүй. Тэгэхээр бүгдээрээ түүнд талархал илэрхийлье.

Хэн нэгэнд сайхан сэтгэлээр хандаж тус болоход эхлээд баярлан талархдаг. Дараа нь тэгэх ёстой юм шиг бодож эхэлнэ. Эцэст нь тус болсонгүй гэж уурлана. Хүмүүс бидэнд ийм сул тал байдаг л даа. Зүгээр л сайхан сэтгэлийн сайн үйлст баярлан талархаж, дэмжиж сурваас юутай сайн сан.

Сонгогдсон 100 гаруй бизнесийн мэдээллүүдийг уншаад би лав үнэхээр баярлаж бахадсан. Нийгэмд санаатай гэмээр тараагдаж буй хар бараан мэдээллүүдийн дунд ийм гэгээлэг хѳдѳлмѳр зүтгэл оршиж байгаа нь хамгийн сайхан урам байлаа. Маш олон хүмүүс хэн нэгэнд гомдоллож суулгүйгээр ѳѳртѳѳ байгаа боломжуудаараа баялаг бүтээж хүмүүст хүргэж байна. Хийх хүнд арга нь олдож, дургүй хүнд шалтаг нь олдоно гэдэгчилэн хүн бүхэн аргаа олоод амьдралаа сайнаар аваад явах боломж бидэнд байгаагийн жишээ энэ байлаа. Бүгдээрээ тэдэнд баяр хүргэж, тэднээр үйлчлүүлэн дэмжицгээе.

Амьдрал хүнд хэцүү байгаа бол эхлээд ѳѳрийнхѳѳ тухай бод. “Би хэн юм бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Би яаж амьдрах вэ?” гэдэг асуултаас ѳѳрийгѳѳ болон ѳѳртѳѳ байгаа чадвараа хайж ол. Ѳѳрийн хийж чадах зүйлээ сонгоод түүндээ дурлатлаа хѳдѳлмѳрлѳ, хичнээн амаргүй байсан ч даваад л гар. Ѳѳрийн дуртай ажлаа хийж түүгээрээ амьдралынхаа хэрэгцээгээ хангаж амьдарна гэдэг л аз жаргал байдаг юм даа.

*Нэгэн зүйл:

Хүмүүс бид ѳѳрѳѳсѳѳ асуудаг маш олон асуултын хариуг бусдаас олж авдаг. Бид заавал мѳнгѳ ѳгѳхгүйгээр бусдад тус болж чаддаг. Бусдад үлгэр болохоор сайн жишээнээс хүмүүс ѳѳртѳѳ итгэж урам авдаг. Ч.Ганжавхлангийн сонгож олон нийтэд түгээсэн 100 бизнесээр С1 ТВ нэвтрүүлэг хийж эхэлж байгаа гэсэн. Бие биенийхээ сайн үйлийг дэмжиж бусдад түгээхэд хамтран ажиллаж буй сайн жишээ. Ѳѳр хэн нэгэн энэ санаачлагыг дэмжин үргэлжлүүлж болно. Амжилт бүхэн хамтын хичээл зүтгэлийн үр дүн байдгийг мартаж боломгүй.

Аливаа үзэгдэлийг ямар ѳнцгѳѳс нь харахаас хүний мѳн чанар нь илэрдэг. Одоо бүгдээрээ хар бараан мэдээллүүд дундаас гэрэл гэгээтэй сайхныг нь олж харан бусдад түгээж байя. Заавал улстѳржилгүйгээр олон сайхан үйлсийг ѳѳрсдѳѳ санаачилж, бас хамтдаа дэмжиж байя. Амьдрал богинохон шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-05-09 Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БОДЛОГО ба БОДИТ ҮР ДҮН
БОДЛОГО ба БОДИТ ҮР ДҮН
05/19/2021
…Ѳѳ тэгээд Монголын минь улс тѳр амаргүй юм аа. Хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд нь байнга шүүмжлэл дагуулаастай. Үр дүнг нь хүртээд байгаа хэрнээ сэтгэлд нь нийцнэ гэж үгүй. Би ч бас гадаадад байхдаа зѳндѳѳ шүүмжилж, “ингэх хэрэгтэй”, “тэгэх ёстой” гэхчилэн зааварладаг л байсан. Ирээд улстѳрийн бүтэц, үйл ажиллагааны зарчимыг нь ажихад санаснаас ѳѳр байлаа. “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэхчилэн тогтолцооноосоо шалтгаалаад амаргүй л харагдана. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” гэдгээр шийдвэр гаргаж буй эрх мэдэлтэн, сѳрѳг хүчнийхэндээ шүүмжлүүлж зѳнгѳѳрѳѳ эсэргүүцэгчдэд хараалгаж
БҮТЭН ЖИЛ
БҮТЭН ЖИЛ
01/29/2021
…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.