06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Солонгос дэлгүүрээс тасалбараа аваарай

 Энд дэлгүүр,гуанз,театр,автобус ,цэвэрлэгээний газар болон бусад үйлчилгээний газруудад үйлчлүүлээд явах бүрт л тэнд ажиллагсад тогооч,хаалгач,дарга,уг газрын эзэн хүртэл : -Тавтай зочилно уу.Танд баярлалаа.Дахиад манайд ирээрэй гэж уриалагхан угтаж,гаргаж өгөх нь үйлчилгээний нэгэн хэсэг болон хэвшжээ. Та үйлчлүүлсэн бол танд заавал тооцоо хийж өгнө.Зарим үед -Та тасалбараа авах уу? гэж асуудаг.Тасалбар.Энэ жижигхэн цаасыг хүмүүс заримдаа хэрэггүй цаас шиг хогын саванд хийх нь ч бий.Уг нь хаяж болохгүй танд маш их хэрэг болох зүйл юм шүү гэж сануулах гэж энэ өгүүлэлийг бичлээ.

Солонгост учирсан сургамжтай тохиолдолууд Солонгост их дэлгүүрүүдийн "Е-МАRТ", "WALL MART" "CARRЕFОUR" "HOMOWER" "HANARO MART" "LOTTE MART" гэх мэт олон сүлжээ дэлгүүрүүд өдөр тутам сая,сая үйлчлүүлэгчидээр дүүрэн байдаг.Энэ дэлгүүрүүдийн зарим жишээ нь "WALL MART" "HOME PLUS" зэрэг дэлгүүрүүд байнгын тасралтгүй 24 цагийн үйлчилгээтэй байдаг ч хүний хөл огт тасрахгүй. 2005 оны 12 сард оюутан дүүгээ Польшоос ирж 10 хоног амраад буцахад нь "CARREFOUR" дэлгүүрээс MP3 авч бэлэглэлээ.Дэлгүүр уг бараанд 1 жилийн баталгаа өгдөг юм байна.Дүү: -Ахаа энэ дэлгүүрийн сүлжээ Варшавт байдаг юм.Хэрэв эвдэрвэл тэнд засуулж болох биз гээд худалдан авсан тасалбараа хамт авч явсан юм.Хэсэг хугацааны дараа буюу зун 6-р сард дүү Польшоос утасдаж -MP3 эвдэрсэн.Энд засахгүй юм байна.Авсан дэлгүүрт нь өгч засуул гэж байна гээд МР3-аа тасалбарын хамт Польшоос Солонгос уруу шуудангаар илгээлээ.

Би "Carrefour" -т МР3-аа тасалбартай нь хамт авч очин засуулаад буцааж илгээлээ.Дүү маань МР3-аа аваад маш их баярлалаа гээд дахин эвдэрвэл эндээ мөнгөөр нь засуулъя танд төвөг болчихлоо гэж санаа нь зовсон байртай утсаар ярьж билээ. Дүүгийн санаа зовох нь аргагүй юм.Нөгөө МР3 ирж буцах хугацаа,засварын хугацаа бараг 2 сар өнгөрсөн. Шуудангаар илгээсэн мөнгө 2 талдаа нийлээд 80 орчим доллар болсон юм. Үүнээс дараах нь би Е-МАРТ-аас хөгжмийн флаш тоглуулагч авахад 512мб мемори карт урамшуулалд нь хамт өглөө. Флашаар хөгжим сонссоор 2 сар болж байх үед хувцсаа угаахдаа мэдэлгүй хамт угаачихав.Тэгээд дэлгүүрт очоод эвдэрчихлээ гээд тасалбартайгаа хамт өгөхөд: -Уучлаарай танд сольж өгье гэтэл ижил бараа байхгүй байна. Уучлаарай мөнгииг тань буцааж өгье гээд хөгжмийн чихэвч,мемори картыг та өөрөө ав гээд л флашийн мөнгийг буцаагаад өгөв.

Анх авахад энэ флаш тоглуулагчид баталгаат хугацаа өгөөгүй боловч худалдаж авсан тасалбарыг үндэслэн худалдан авагчийн хохирлыг барагдуулсан юм. 2006 оны хавар "Carrefour" -аас МР3 1 жилийн баталгаатай авснаа ажил дээрээ болгоомжгүйгээсээ болж олон ч удаа эвдэж дэлгүүрт нь аваачиж засуулсандаа. Сүүлдээ уг дэлгүүр нүүж байранд нь "Homower" дэлгүүр нүүж ирсэнч миний МР3 ыг засаж өгсөөр бараг л 2 жил болсоны дараа МР3- аа юманд бяц даруулснаар хаяж билээ. Намар наймдугаар сард Солонгосоос эмэгтэй костюмны хослол авснаа халаасанд нь худалдаж авсан тасалбарыг нь хийгээд Монгол уруу эхнэртээ илгээлээ.Тэгсэн чинь хэмжээ нь таарсангүй.Тэгэхлээр нь буцаагаад Солонгос уруу илгээлгээд авсан дэлгүүртээ: -Би хэмжээгээ буруу сонгож авсан байна сольж өгөөч хэмээн очиход худалдагч нь: -Уучлаарай,бид буруу хэмжээтэй хувцас өгсөн байна.Та сольж авах уу,эсвэл мөнгөө буцааж авах уу? гэснээр би мөнгөө буцааж авч билээ.

Ингээд эргээд явахад - Та дахин үйлчлүүлээрэй гэж үдэж байлаа.Үүнээс хойш Монгол уруу эхнэр,хүүхдүүд рүүгээ хувцас болон аливаа юм илгээвэл тасалбарыг нь хадгалдаг боллоо. Солонгосын их дэлгүүрүүдээс авсан бараагаа өдөртөө багтан би буцаамаар байна гээд тасалбараа аваад очвол бараагаа буцааж аваад мөнгийг тань буцааж олгоно. "New Coure Outlet" дэлгүүрээс өөртөө зуны гутал авснаа 2 долоо хоногийн дараа өмсөж үзэхэд хэмжээгээ буруу сонгосоноо мэдээд очих гэтэл тасалбараа хаячихсан байлаа. Солих юм байна болох биз гээд очтол нөгөө гутал дууссан байв. Тэгээд өөр гутал сольж авах гэхэд үнийн зөрүү гараад яах аргагүй тасалбар нэхэгдлээ. Тэгэхэд нөгөөх нь байдаггүй хаячихсан. Харин аз болоход анх гутал авахдаа төлбөрөө картаар хийсэн байлаа. Тэгээд дэлгүүрийн кассны машинд картаа уншуулахад урьд нь хийсэн төлбөр гарч ирснээр үнийн зөрүүг гаргаж гутлаа сольж авлаа. Ингээд л дэлгүүрийн тасалбар цуглуулдаг боллоо. Төгсгөлд нь хэлэхэд бид гадаад оронд амьдарч байх үедээ "үйлчлүүлэгч хаан" гэдэг сэтгэлгээгээр үйлчлүүлж сурах хэрэгтэй юм. Ингээд Монголдоо очих үедээ энэ шаардлагаараа үйлчлүүлж байвал эх орны маань үйлчилгээний салбарууд үйлчилгээндээ нэг алхам урагшлана байх даа. Зарим хүмүүс эх орондоо очоод үйлчилгээний ажил хийх үед энэ тал дээрээ анхаарч ажиллавал амжилт тань ойрхон байгаа шүү.

b_batmongol@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.