01 сарын 25, Даваа
°C
USD 2,849.47
USD 2,849.47
EUR 3,464.10
JPY 27.48
GBP 3,895.08
RUB 38.27
CNY 440.08
KRW 2.58

ХОРИО ЦЭЭРГҮЙ “ХҮЧИТ ШОНХОР” ЗАХ \Цар тахлын хорио цээрийн дэлгэмийн нэг ѳдрийн тэмдэглэл\

Ѳнгѳрсѳн бямба гарагийн ѳглѳѳний 7 цагт ШѲХТГ ын Улсын байцаагч нартай хамт махны бѳѳний худалдааны “Хүчит Шонхор” зах дээр тандалт хийж ажиллав. Ѳглѳѳний 7 цагт очиход “амьдрал буцалж” буй энэ газарт ажил үүрийн 4 цагаас эхэлдэг гэнэ.

МАХНЫ ХУДАЛДААНЫ ДАМЖЛАГА ХИЙГЭЭД ҮНЭ ѲСѲХ ШАЛТГААН

 

Хѳдѳѳнѳѳс худалдаж авсан махаа “Эмээлт” зэрэг бѳѳний худалдааны цэгээс ачиж ирж үүрийн 4 цагт захын худалдаа эхэлнэ. Энэ бѳѳний худалдаанаас “дундын зуучлагч” нар худалдаж авсан махаа дэлгүүрийнхэнд “бѳѳндѳнѳ”. Дэлгүүрээс худалдаж авсан мах лангуунд үнэ нь нэмэгдэж очно. Түүнийг иргэд худалдаж авна. Махыг том тэрэгнээс худалдаж аваад машины тэвш эсвэл агуулах руу зѳѳхѳд тэрэгний үнэ 10 000 тѳгрѳг, тэрэгнээс буулган лангуу дээр хүргэхэд 10 000 тѳгрѳг нэмэгдэнэ. Худалдаж аваад шулж жижиглэхэд бог мал 5000 тѳгрѳг, бод мал 20 000 тѳгрѳгийн ханштай. Жишээ нь:

Том тэргэн дээр кг нь 5000 тѳгрѳгийн үнэтэй байгаа хонины мах ердѳѳ 50 метр зайд байгаа агуулахад очоод 6000 тѳгрѳг, агуулахаас 200 метр зайтай байгаа дэлгүүрт хүргэгдээд 7500-8000 тѳгрѳгийн дундаж үнэтэй болно гэсэн үг. Энэ үйлдэл дунд тэрэгний зѳѳгчийн, нуруун дээрээ үүрч зѳѳгчийн, махыг ангилж шулсан болон дэлгүүрт хүргэх тээврийн зардал багтаж шингэнэ.

Энэ ѳдѳр “Хүчит Шонхор” болон “Нарантуул-2” захууд дээр Үхрийн мах 6500-11000 тѳгрѳг, хонины мах 5000-8500 тѳгрѳг, адууны мах 6000-9000 тѳгрѳгийн дундаж ханштай байлаа. Гэхдээ “Хүчит Шонхор “захын ачаалал маш их байгаа хэрнээ түүнтэй адил багтаамжтай “Нарантуул-2” захын ачаалал хэд дахин бага байлаа. Бодвол менежмэнттэй нь холбоотой юм болов уу? ШѲХТГ-ын “Улсын байцаагчид” энэ дамжлагуудыг мэдэх хэрээрээ махны үнийн ѳсѳлтѳд бодитоор хандаж байв. Шалгалт эхэлж байх үед махны ченжүүд, худалдаачид “Улсын байцаагч” нартай нилээд хэрүүл маргаан үүсгэж байсан бол одоо хаа хаанаа ойлголцох байдалдаа оржээ. Хэлбэрдсэн бус тууштай ажиллагаа, асуудалд сэтгэл шингээж бодитоор хандах нь аажимдаа сайн үр дүнг үзүүлдэгийн жишээ юм.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ба ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ

Улс даяар хатуу хѳл хорио тогтоон хянаж байгаа энэ цаг дор “Хүчит Шонхор” зах дээр байдал огт ѳѳр байлаа. Юун хүн хоорондын зай барих вэ? Зай завсаргүй чихэлдэж түлхэлцэж, бие биетэйгээ хамгийн ойроор хавьтал үүсгэж буй нь хорио цээрийн “МАРТАГДСАН АРАЛ” мэт… Хамгаалалтын хувцас, маскны хэрэглээ арай дээр боловч хагас дутуу. Гэртээ олон хоног дэглэм сахиж байсан миний хувьд энэ байдлыг хараад цар тахлаас айх айдас багасах мэт “тэнэгдүү” мэдрэмж тѳрж байв. Энэ олон хоногт ийм байдалд байгаа хүмүүст халдварлаагүй болохоор гайгүй ч юм шиг хэхэхэ. УОК, НОК- ынхон ѳѳрсдѳѳ очоод үз дээ!!!

Бохир заваан тэвшнээс тэвшнүүдийн хооронд зѳѳгдѳж, газраар хѳглѳрѳх хѳлдүү махнууд, бохир лангуун дээр мах зарагдах  үйлчилгээнд бид дасч орхижээ. Нэг бодлын тэнгэрлэг их дархлаатай хүмүүс мэт, бид. Дэлхий дээр генийн ѳѳрчлѳлтгүй хамгийн органик хүнс хэрэглэдэг монголчууд бид арай л давилуун, арай л хэнэггүй байгаа мэт. Бизнес хийж болно л доо, гэхдээ арай ухаалаг, соёлтой, хүн чанартай хийж баймаар даа. Махны худалдааны бѳѳний үйлчилгээг хотоос гарган орчин үеийн технологитой махны үйлдвэр болгон ѳргѳтгѳж, дамжлагуудыг ч дэлхийн стандартад нийцүүлэн боловсронгүй болгох шаардлагатай юм байна. Махны анхдагч үнэ хаана яаж нэмэгдэж байгааг бодитоор судлан, дам байдлаар нэмэгдэж буй дамжлагуудыг багасгах нь хэрэглэгчдэд махыг хямд үнээр хүргэх боломж юм гэж бодогдсон.

Хүнсний аюулгүй байдал гэдэгт:

1.Aнхан шатны боловсруулалт

2.Савлагаа боодол

3.Хадгалалт

4.Тээвэрлэлт

5.Маркет дээрх боловсруулалт

ордог юм шүү дээ. Энэ дамжлага болгон ѳѳрийн стандарттай. Үүнийг мэдэж хэрэгжүүлэхгүйгээр ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж яриад ч нэмэргүй.

ХОТЫН ЗАХЫН ДЭЛГҮҮРҮҮД

Чингэлтэй болон Хайлааст орчмын зарим хүнсний дэлгүүрүүүдээр явж үзлээ. “Хотын захад амьдардаг хэрнээ ѳдѳр бүрийн жижиг орлогоороо аж тѳрдѳг хүмүүс хэцүүдэж байгаа даа” гэдэг бодлоор явсан боловч энэ бүхнийг бодитоор үзэж амжсангүй. Хотын захын дэлгүүрүүд хѳл хѳдѳлгѳѳн багатай, арай цэгцтэй байв. Хүмүүс хүнсний зүйлийг бага савалгаагаар, зээлээр авах нь их болж байгаа гэнэ. Дэлгүүр бүхэн зээлдэгчийн дэвтэртэй. Хүүхдийн мѳнгѳ, халамж болон тэтгэврийн мѳнгѳ буусан ѳдрүүдэд ирж зээлээ тѳлѳѳд маргаашнаас нь дахиад л зээлийн түүхээ эхлүүлдэг хүмүүс зѳндѳѳ бий гэж худалдагчид ярьж байсан. Найдваргүй хүмүүст аль болох зээлээр ѳгѳхгүйг хичээдэг гэсэн. Цар тахлын үед нийтийг хамарсан олон эрсдэлийн талаар ярьж анхаарцгаах хэрнээ хотын захын хорооллын “амиа аргацаасан” амьдралтай хүмүүсийн талаар тэгтлээ ярьж мэдээлэхгүй байгаад эмзэглэсэн юм. Нүдээр үзээгүй болохоор энэ талаар мэдсэн зүйл алгаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-12-06

Улаанбаатар хот

 

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
12/01/2020
Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог. *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ.
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
10/18/2020
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.